Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө
Монгол Улсаас хууль бусаар хил давуулан худалдаж, Францын нутагт 2015 онд хураагдсан махан идэшт үлэг гүрвэлийн нэг төрөл болох Тарбозавр батаарын бүтэн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Парис хотод боллоо. Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели дэ Мончалин 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Уламбаярын Нямхүү нарт манай улсаас гаралтай палеонтологийн 217 олдвор болон Тарбозавр батаарын чулуужсан араг ясыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
2025-12-09
Тусгай замын автобусны систем байгуулахад 60 сая ам.долларын санхүүжилт олгоно
Азийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл”-д зориулж тусгай замын автобусны систем (ТЗА) байгуулахад 60 сая ам.долларын зээл олгох болсныг өчигдөр мэдээллээ. Үүний 500 000 “ногоон” нь Ази, Номхон далайн “Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөрийн буцалтгүй тусламж аж. Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх гэж буй ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн чанартай үйлчилгээ үзүүлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих ач холбогдолтойг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин онцоллоо. ТЗА систем гэдэг нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ гэнэ.
2025-12-09
Оюутолгойн бүлэг ордын “нууц” илрэх үү
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний өдөр Жавхлант, Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой баримтад дүн шинжилгээ хийсэн юм. Энэ өдөр нийт 116 хүнийг гэрчээр дууджээ.
2025-12-09
Нэг хоногт 6-45 насны долоон хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр энэ сарын 7-8-нд шилжих шөнө гурван өрхийн долоон иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт нэг өрхийн хоёр, Налайхад мөн нэг гэр бүлийн хоёр, Чингэлтэйд нэг айлын гурван иргэн угаартсан дуудлага, мэдээлэл иржээ. Тэд 6-45 насных бөгөөд дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, нэг иргэнд гэрт нь зөвлөгөө өгсөн бол хүнд хэлбэрээр хордсон хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
2025-12-09
Хэргийн газрыг 3D-гээр дүрслэх төхөөрөмжийг анх удаа нэвтрүүлжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс хэргийн газрын ул мөрийг гурван хэмжээст дүрслэлээр хянах өндөр нарийвчлал бүхий төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, түүний бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шинэ түвшинд гаргаж, виртуал орчинд нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээх боломжтой болсныг мэргэжилтнүүд онцлов. Түүнчлэн эл төхөөрөмж улсын хэмжээнд анх удаа нэвтэрч буй нь энэ аж.
2025-12-08
“Дата эрх чөлөө”-нд саатаарай
Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхан “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнг “Norphei art” галерейд маргааш зохион байгуулах нь. Эл үзэсгэлэнг өнөө жил “Иргэдийн хяналт, оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд тав хоногийн турш олны хүртээл болгох аж. “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнгийн хүрээнд улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, сонгуулийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэж буй, эсэх, 2024 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн телевизүүд ба зардал зэрэг мэдээллийг нэг дор толилуулахаараа онцлогтой. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр эл үзэсгэлэнг 2021 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.
2025-12-08
Хувцас бурхан, бие чөтгөр
Хямд төлөв хувцас улс төрчдийг олон тү мэнд ойр дөт харагдуулдаг гэдэг. Төрийн удирдагчдын хэв маяг нь индэр дээрээс хэлж буй уран гоё уриалгаас нь илүү хүчтэй улс төрийн зэвсэг болдог. Олон жилийн өмнөх хувьсгалын үед ч, мэдээлэлд толгой эргэсэн өнөө цагт ч төлөв төвшин байдал итгэл төрүүлж, сонгогчид, улс төрчид хоёрын зайг ойртуулж “Би бол та нарын л нэг” гэж шивнэх шиг болдог байна. Чухам тийм учраас Махатма Ганди Британийн хаанд бараалхахдаа даруухан нөмрөгтэй байсан бол Владимир Ленин ёслолын хувцсаа ердийн хүрэм, эрүү малгайгаар сольж, Жон Кеннеди бүрх өмсөхөөс татгалзаж, Александр Окасио-Кортес өмсөх хувцсаа хямд бараатай дэлгүүрээс худалдаж авч байжээ.
2025-12-08
“Хилийн шилжилт болон дижитал шинэчлэл чухал”
Дэлхий даяар далайд гарцгүй 44 орон байдгаас 32 нь хөгжиж буй улс аж. Эдгээр улсад тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр, төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн бөгөөд ихэнх нь буурай хөгжилтэй гэнэ. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын бараа, бүтээгдэхүүн дунджаар 1370 км газрыг туулж далайн боомтод хүрдэг гэсэн статистик бий.
2025-12-08
Аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн ёс зүйн салбар хороо байгуулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажлын ёс зүйн хорооны гишүүн, шинжээч нарыг чадавхжууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн батлахаар заасны дагуу өнгөрсөн онд баталсан байна. Үүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих, олон нийтэд хүргэх үүрэг бүхий Ёс зүйн үндэсний хороог эрүүл мэнд, шүүх, боловсрол, халамж, хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажилтныг оролцуулан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ онд байгуулжээ.
2025-12-08
Хөдөө аж ахуйн салбарт Австралитай хамтран ажиллах боломжтой
ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал хамгааллын газар зэрэг байгууллагын төлөөлөл Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөгжлийн хурдасгуур, Байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт” төслийн олон улсын зөвлөхүүд буюу Австралийн мэргэжилтнүүдтэй өнгөрсөн баасан гарагт уулзан, санал солилцжээ. Олон улсын төслийн зөвлөхүүд Австралийн мал аж ахуйн салбарын тогтолцоо, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Тус улсын хөдөө аж ахуйн салбар нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд мах болон малын экспортоор дэлхийд тэргүүлдэг аж.
2025-12-08
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр М.Мөнхбатыг сонгожээ
Хуульчдын VI их хурал өнгөрсөн бямба гарагт болж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Мөн зөвлөлийн гишүүдээ батламжилж, холбооны ерөнхийлөгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулан, гишүүдийн татварыг нэмэх, холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
2025-12-08
Дөрвөн хүн тутмын нэг нь хүрээлэн буй орчноос шалтгаалсан өвчлөлөөр нас барж байна
ЭМЯ-наас уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шилжих зорилт тавин, үүний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дэлхий нийтийн чиг хандлага, бодлого, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй бэрхшээл, туршлага, уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй тогтолцоог нэвтрүүлэх арга замыг эрэлхийллээ.
2025-12-08
Авлига авах эрсдэл өндөр 50-70 байцаагчийг өөрчилнө
Засгийн газраас нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Үүний хүрээнд гааль, татварын байгууллагуудад хяналт, шалгалт хийж, авлигын олон ноцтой хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
2025-12-08
“Татварын өршөөл үзүүлэхгүй”
УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа.
2025-12-08