
Хонконгод эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсагчдын тэмцэл тус арлыг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойн баяр ч зогсоосонгүй. Өчигдөр үдээс өмнө тус баярын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ даруухан болж өнгөрсний дараа орон нутгийн цагаар 15 цагаас эхлэн эсэргүүцэгчдийн хөдөлгөөн идэвхжсээр Парламентын ордон руу дайран оржээ. Хэдэн зуун эсэргүүцэгчид Хонконгийн захирагч Кэрри Лам, Хятадын дарга Шин Циньпин нарыг хөргийг буулгаж, индэрт Британийн колончлолын үеийн далбааг өлгөжээ. Мөн ордны хан туурган дээр нь улс төрийн утгатай уриа үгсийг бичжээ. Хонконгийн эрх баригчид онц байдал зарласан бөгөөд шөнө дундаас хойш цагдаагийн нэмэгдэл хүч ирж байж эсэргүүцэгчдийг орноос хөөн гаргажээ. Эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэх хуулийг Хонконгийн захиргаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ч жагсагчид Керри Ламыг албан тушаалаасаа огцорохыг, маргаантай хуулийн төслийг бүрмөсөн зогсоохыг шаардаж байгаа билээ.