
Польш улсын Кельце хотноо боксын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. Тэмцээний долоо дахь өдөр буюу өчигдөр А.Хулан, Э.Сүхбат нар шагналын тавцанд гарах болзлоо хангаж, цаашид медалийн өнгөө өөрчлөх тулааныг хийхээр боллоо.

Эмэгтэйчүүдийн 51кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ А.Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарсан байна. Э.Сүхбат нь хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан нь ОХУ-ын Валерия Линьковатай өнөөдөр нударга зөрүүлэх юм.