
"Өнөөдөр" сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцагын дуранд боксын тамирчин Б.Чинзоригийн тоглолтын торгон агшин ийнхүү буужээ.

Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпийн наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.

Тулааныг манай тамирчин маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр энэ үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтдаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед узбек тамирчин 5:0-ээр илүүрхжээ. Шийдвэрлэх гуравдугаар үед Чинзо илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв.

Гэрэл зургийг Э.Харцага