Зууны шилдэг дуу “Халуун элгэн нутаг”, “Баярын жавхаа” зэрэг уран бүтээлээрээ олон түмний сэтгэлд мөнхөрсөн, Төрийн шагналт Ц.Намсрайжавын гэргий, алтан үеийн алдартай хөгжимчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Дулам - сүрэнгийн Цэрэндолгорын мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тэрбээр байгалиас заяасан авьяастай нэгэн байжээ. Д.Цэрэндолгор Бөмбөгөр ногоон театрт дагалдан хөгжимчин хийж байгаад хуучир, хийл хөгжим тоглож сурсан аж. Дээд мэргэжил эзэмшээгүй, тусгай багшаар заалгаагүй хэрнээ Д.Кабалевскийн хийлийн концерт, Н.Римский Корсаковын “Шехерезада” зэрэг дэлхийн алдартай бүтээлийг хэнээс ч дутахгүй, бүр илүү сайн тоглож байсан нь түүнийг асар их авьяастай, уйгагүй хөдөлмөрч нэгэн байсныг илтгэдэг.
Одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театр буюу тухайн үеийн Хөгжимт драмын театрт оркестр бай уулахад анхных нь концертмейстер байсан тэрбээр дэлхийд данстай хөгжимчин байв. Д.Цэрэндолгор Дэлхийн оюутан, залуучуудын VII их наадамд хуучир хөгжмөөр оролцон алтан медаль хүртжээ. 1963 онд манай симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ Бээжин, Шанхай, Гуанжоу хотод тоглосон юм. Тэр үед Монголын хийлч бүсгүй Хятадын алдарт “Хос эрвээхэй” зохиолыг эгшиглүүлжээ.
Түүний тоглохыг сонссон уг бүтээлийн зохиолч Хо Шан Хау, Чен Кан нар “Гадаадын хөгжимчдөөс энэ зохиолыг хятад маягаар өөриймсөг сайхан тоглосон хүн бол Д.Цэрэндолгор” гэж хүлээн зөвшөөрсөн гэдэг. “Хос эрвээхэй”-г тоглосон бичлэгийг нь Хятадын алтан фондод одоо болтол хадгалдаг юм билээ. “Ажлын төлөө, урлагийн төлөө хамаг амьд ралаа зориулсан, хөгжимд дуртай, хайртай хүн байлаа. Түүний хувьд ажил дээрээ хөгжмөө тоглоод сууж байх нь жаргал байсан” гэж ойр дотнынхон нь дурсдаг. Д.Цэрэндолгор алт шиг авьяастай хөг жимчнөөс гадна гайхалтай цэвэрхэн, сайхан бүсгүй байжээ.
Тухайн үед түүний сургийг сонссон хөдөөгийнхөн “Сайхан хүүхэн байдаг гэсэн. Тэр хүнийг нэг харах юмсан” гэж ярьдаг байж. Хамт ажиллаж байсан алтан үеийнхэн түүнийг сайхан ааштай, хүнлэг, тусархаг хүн байсан тухай дурссан нь бий. Харамсалтай нь тэрхүү авьяаслаг хөгжимчин цэл залуухнаараа өвчний улмаас хорвоог ор хисон юм. Түүнийг нас барахад II эмнэлгийн гадна цугласан олон үнэн сэт гэлээсээ гашуудан уйлж байсан гэдэг. Нутаг луулахад нь үйлдвэрийн ян дан хан гинуулж, 30 гаруй машин Алтан-Өлгий рүү явж байжээ.
Алдарт хөгжимчний хүү Улсын филармонийн ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяртай уулзаж, дурсамжаас нь хуваалцлаа.
-Ээж тань залуудаа бурхан болсон гэдэг. Тэр үед та хэдтэй байсан бэ?
-33 насандаа өвчний улмаас хорвоог орхисон доо, хөөрхий. Манайх дөрвөн хүүтэй айл. Би 12 настай, бага дүү таван настай үлдсэн. Бага дүү маань ээжийг амьсгал хурааж байхад хүзүүнээс нь зуурчихаад “Ээжийгээ би дахиж харахгүй” гээд уйлаад байсан нь санаанаас ер гардаггүй. Тэр бол “Хонх”- ын Энхбаяр шүү дээ.
-Тэгвэл та овоо том болсон байжээ. Ээжтэйгээ холбоотой дурсамжуудаасаа хуваалцаач?
-Ээж минь хамаг цаг зав, амьдралаа хөгжимд зориулсан. Тэр үед шаардлага ч хатуу, хүмүүс ч идэвхтэй байж. Аав, ээж хоёр өглөө гараад шөнө ирдэг, Дуурийн театр гэр орон нь юм шиг байдаг байв. Хааяа л ням гаригт амарна. Гэвч тэр нь их ховор, долоо хоног бүрт биш. Амарсан өдрөө бид дөрвийн хувцсыг угаана, хоол унд хийнэ. Аав, ээж хоёр гэртээ өнжих нь бидэнд их сайхан байдагсан. Зундаа манайх Зуун модны зусланд гарахаар аав, ээж хоёр өглөө ачааны тэрэгний тэвшин дээр суугаад ажилдаа явна. Тэр үед автобус унаа гэж байсан биш. Байгууллагаас нь ачааны тэрэг гаргаж ажилчдаа зөөдөг байсан юм.
Төлөвлөгөө биелүүлэх гээд хоёр, гурван сараар хөдөө явдаг байлаа шүү дээ. Биднийг эмээ минь л өсгөсөн. Би их сахилгагүй хүүхэд байлаа. Хичээлээ тасална, худлаа ярина, га дуур тэнэнэ. Надтай тооцоо хийдэг ганц хүн нь ээж. Тооцоог их ширүүн хийнэ шүү дээ. Ээж гуяны дотор талаас чимхэхэд энэ ертөнцөөс хальж байгаа юм шиг санагддагсан.
Аавын тэлээгээр ороолгуулах хажууд нь хамаагүй дээр, бараг жаргал. Одоо бодоход хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж байсан нь тэр. Эрэгтэй хүүхдүүдийг сайн хүмүүжүүлэхгүй бол хэцүү шүү дээ. Ямар ч замаар явж мэднэ.
-Тэр үед гавьяат жүжигчин гэдэг цолыг тийм амар өгдөггүй байсан. 33-хан наслахдаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөөд, хэдийд нь тэр их ажлыг амжуулсан юм бол гэж бодогдож байна?
-Миний ээж учраас би хамаагүй маг тах зохимжгүй. Тухайн үед хүн болгон л ажлаа амжуулдаг, амьдралаа ч зохицуулдаг байсан биз. Дөрвийн дөрвөн хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг хүнд ачаа. Гэхдээ хүүхэд өсгөх ажлыг эмээ минь их хөнгөвчилж өгсөн л дөө. Ээжид бол ажил нь л чухал байсан.
-“Хэнтийн өндөр ууланд”-ыг амьдруулсан хүн ээж тань гэдэг?
-Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” зохиолыг тоглосон Ж.Чулуун гуай, ээж хоёрын бичлэг Монголын радиогийн фондод бий. Тэр хоёрын бичлэгийг сонсоход өөр. Ж.Чулуун гуай сайн тоглосныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ аялгууг яг амилуулж тоглосон хүн нь манай ээж. Би ээжийгээ магтаж байгаа юм биш. Дээд мэргэжилтэй удир даачийн хувьд сонсоход их нарийн, эмэгтэй хүний сайхан сэтгэл, Монголын байгалийн уялдаа холбоог гаргаж тоглосон санагддаг. Сэтгэлээсээ тоглосон хөгжим сон соход өөр л дөө. Тийм болохоор би “Хэнтийн өндөр ууланд” зохиолыг миний ээж шиг тоглосон хүн байхгүй” гэж бардам хэлдэг.
-Ээжийгээ алдсан тэр хүнд үеийг яаж давсан бэ?
-Би тавдугаар ангиа төгсөөд Ленинг радын хөгжмийн дунд сургуульд явлаа. Хоёр дахь жилдээ сурч байтал Монгол руу явуулна гэдэг юм байна. Учрыг нь мэдээгүй болохоор хөөгдөж байгаа юм байх гэж бодлоо. Москва дахь Элчингийн байранд ирэхэд л ээжийн чинь бие муудсан гэж хэлсэн. Гэтэл онгоцны тийз олддоггүй, ЭСЯ-ны тусгай захиалгаар Эрхүү хүртэл нисээд, тэндээс томчуудын суудаг тусгай суудалд сууж ирсэн. Онгоцноос буунгуутаа эмнэлэгт очтол ээж орон дээрээ хагас суучихсан инээгээд, “Миний хүү яасан том болоо вэ, хичээл сурлага нь сайн уу, ямар концерт тоглож сурсан, мэргэжил чинь ямар байна” гэж их л сониучирхан асууж байсан. Тэгж байтал тариа хийх цаг нь болоод намайг харьж амарчихаад аажуу уужуу ир гээд явууллаа.
Маргааш өглөө нь эмээгийн хийсэн хар шөлийг аваачиж өгчихөөд Драмын театрт кино үзэж байтал заалны гэрэл асаж “Бүтэнбаяр гэдэг хүүхэд байна уу” гэж зарласан. Тэгэхэд надад муу совин татаж, ээж минь байхгүй болсон юм шиг мэдрэмж төрж билээ. Намайг ороход ээж маань яг амьсгаа хурааж байсан. Би өөрийгөө эр хүн гээд бодчихсон, уйлах ёсгүй гэж тэвчээд эмнэлгээс гарсан. Орц руугаа ороод бүх юм тэсэрсэн дээ. Хүн өөрийн эрхгүй бахардаж хашгирдаг юм билээ.
-Ээж тань та нарт захиас үлдээсэн үү?
-Залуу хүн байсан учраас өөрийгөө хорвоогоос халина гэж бодоогүй байх. Тиймээс захиас хэлээгүй. Ер нь “Мэргэж лээ хүний дайтай эзэмших хэрэгтэй, Орост сурч байгаагийн хувьд сайн сураарай” гэж байнга захидаг байсан. Энэ бол эцэг эх бүрийн л хэлдэг үг байх.
-Тантай уулзаад аавын тань талаар дурсахгүй өнгөрч болохгүй байх. Сайн эцгийн нэрийг хугалахгүй авч явах өндөр хариуцлага биз?
-1957 онд аав Москвад хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд Монгол Улсад симфони найрал хөгжмийг үндэслэсэн. Энэ байгууллагаа ирээдүйд улам сайн авч явах үүднээс 1972 онд “Соёл Эрдэнэ” хамтлагийг “Баянмонгол” жааз найрал хөгжимтэй нэгтгэж, Улсын филармонийг байгуулсан юм. Сон годог урлагийг хөг жүүлэх их үйлсийг нь хо жим төр засаг үнэлж Улсын филар монийг аавын нэрэмжит болгосон. Аавынхаа тулгын чулууг нь тавьсан энэ байгууллагад ажил лаж байгаадаа баяртай байдаг. Өөрийнхөө хэмжээнд сайн ажил лаж, аавын хаа үйлсийг үргэлжл үүлж, нэрийг нь сайнаар гаргаж явахыг хичээдэг.
-Ээжийнхээ 80 насны ойд зориулж буй хүндэтгэлийн тоглолтынхоо талаар яриач?
-Би ийм сайхан аав, ээжийн хүү болж төрсний хувьд тэднийхээ нэрийг гаргах юм хийх ёстой гэж боддог. Тиймээс би жил бүр аав, ээждээ зориулсан тоглолт зохион байгуулдаг. Улсын филармонид ажиллаж байгаа гурван хамтлаг аавыг минь хүндэтгэж, төрсөн өдрөөр нь тайзан дээрээ гарах ёстой гэдэг үүднээс зургадугаар сарын 15-нд тоглодог. Ээжийн нэрэмжит тоглолт дөрөвдүгээр сард болдог. Ээжийн тоглож байсан зохиолуудыг залуу уран бүтээлчдээр тоглуулж, тэдний ур чад варыг дээшл үүлэхийг зорьдог.
Нэр хүндтэй хүний нэрэмжит тоглолтод оролцон тоглож байгаа за луус ч баярлаж, урам авна шүү дээ. Энэ удаагийн концертод “Хос эрвээхэй” хийлийн гоцлолыг Н.Энхбаясгалан, Д.Кабалевскийн концертийг З.Отгон тоглож байгаа. Жил ирэх бүр тоглолтыг өргөжүүлэхээр янз янзаар үзэж байна. Гэр бүлийн хүмүүс гэдэг утгаар нь аавын бичсэн “Ээждээ” хэмээх сайхан дууг Б.Зангад гуайгаар дуулуулах санаа байна.
-Та аав, ээждээ зориулж уран бүтээл хийж байсан уу?
-Залуудаа ээждээ зориулж хийсэн нэг дуу байдаг юм. Тэр үед хорвоо надад үнэхээр харанхуй санагдаж байсан болохоор их гунигтай дуу болсон. Тэр дууг энэ тоглолтод дуулуулах гэхээр үзэгчид хүлээж авах болов уу, үгүй болов уу гэж эмээх юм. Ээжийгээ алдаад харамсаж яваа нэгэнд ойрхон сонсогдох боловч ээж нь сайхан насалж байгаа хүнд ямар санагдах бол гээд бодохоор авцал дааг үй санагдаад байгаа юм. Тэгэхээр энэ концертод биш өөрийнхөө уран бүтээлээр хийдэг “Өнө мөнхийн эгшиглэн” тоглолтод оруулах нь зөв байх.
Х.УЯНГА