“Эртээ урьдын цагт…” гэж эх лээд “…амар сайхандаа жаргаж” төгс дөг үлгэр домогт итгэхээ болиод дэвэн галавыг үджээ. Тэр галавт хуйх луулчихсан аятай хачин уйтай өдөр хоногууд эрсдэлээс айгчаас ганц гомдол нэхэлгүй нэг нэгээрээ алсарч, өнгөрсөн тийш эзэн биегүй юүлэгдсээр… Аз жаргалтай төгсгөлд итгээгүй, бие сэтгэлээ зориулаагүйнх нь төлөө ирээдүй цаг харин эрс дэлээс тэгтлээ бэргэн хулчийдаг эзнээ өршөөх болов уу?
Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад үзэсгэлэн гоогоороо үүлэн солонгыг ичээм бүсгүй цагаан морьтой ханхүүтэйгээ гэрлэж, хундага тавилгүй хүртэж, хутга тавилгүй зооглон, жаран жил жаргаж, наян жил найрлаж гэнэ ээ. Happy end, хэ хэ. Тэгвэл сүн далайг шалбааг байхад ч биш, сүмбэр уулыг дов байхад ч биш, энэ цаг дор үлгэр биш, үнэн бодит явдал болж байна. Английн ханхүүгийн хуримлаж байгааг хорвоогийн нүдтэй болгон харж, амтай бүхэн залуу хосын хайрыг бахдав. Ханхүү, гүнжийн язгуурт эс төрсөн ч хайрлаж, дурласан газар газрын хүмүүс хуримын зараа цуурайтуулсаар л байна. Хүн төрөлхтөн хосоор амьдрах жам ёсны эрхээ эдэлж, үр хүүхдээ төрүүлэн ертөнцийн хаа сайгүй жаргалтай бүл нэмэгдсээр л байна.
Ээвэр талын дөрвөн уулын дунд дөрвөн улирал ээлжлэн солигдовч дурлалын сум ган, зудад үл торон завсар зайгүй нисэлдэнэ. Сэтгэл сэтгэлээ таньж, ханилан жаргасан нь олон боловч түмний дунд гоонь зүрх ганцаар алхах нь ч таарна. Гоо биш, эгэл бүсүй байх юм. Хааны хүү биш, энгийн хархүү байх юм. Бүсгүй, залуу хоёр энэ хавар учирч, биесээ мэдэх хүртлээ ийм суманд бишгүйдээ л оногдон, жаргаж шаналж, уйлж дуулж явжээ.
Харин одоо хэрхэх бол, энэ учралын тавилан ямраар үргэлжлэх бол? Бүсгүй аз жаргалтай төгсгөлд итгэхгүй бол мөрөөдөл болсон happy end мэдээж түүнд ирэхгүй. Хархүү нь аз жаргалтай төгсгөлийн төлөө эр хүний самбаа гарган хичээх авч “өөдг үй” бүсгүйн сэтгэл догдолдоггүй ээ. Дурласан залуу “тийм” гэсэн хариу сонсохоос нааш хамтын амьдралд итгэл алдарсан бүсгүйгээс холдож тайван орхих бодолгүй гэнэ. Бүсгүй өмнө нь үлгэрт итгэдэг хөөрхөн охин байсан. Гэвч түүний итгэл одоо эрсдэлийг тойрч гарах айдас болж хувирчээ.
Бүсгүй минь дахиад итгэ. Зүрх чинь булгилж, сэтгэлээс чинь хайр аадар шиг аяндаа асгартал итгэ. Яадаг юм, үлгэр шиг хайранд итгээд алдсан ч, дахин ган цаар хоцрох байсан ч итгээд л үз. Итгэлгүй, сэтгэлгүй, хүйтэн хөндий хандлаа гээд ирээдүйд юу угтахыг, төгсгөлд нь аз жаргал тосохгүй гэдгийг чи тааж чадахгүй шүү дээ. Чамд happy end ойрхон ирсэн байхад барианд ч гаралгүй зуг тах гэж үү. Аз жаргалтай төгсгөлд итгээгүй, бие сэтгэлээ зориулаагүйнх нь төлөө ирээдүй цаг харин эрсдэлээс тэгтлээ бэргэн хулчийдаг чамайг өршөөхгүй л болов уу. Түүний бэлэглэсэн мөнгөн гинж бугуйнд чинь яг одоо гялалзаж байхад гараас нь эрсхэн атгаад хаашаа ч хамаагүй явбал яасан юм?