Дурлаж, хайрлана гэдэг сайхан ч хайртай хүнтэйгээ амьдрал зохиосныхоо дараа эцэг, эхийнхээ өөдөөс хошуу цорвойн эрхэлж эсвэл уурлаж дийлдэг “баатар” байх боломжгүй нь хяслан. Өөр өөр хүсэл сонирхол, амьдрах орчинтой байсан хүмүүс нэг гэр бүл болсноор бие биенээ хүндэтгэн, зохицон амьдрах ухаанд суралцдаг нь эерэг зүйл. Гэхдээ хааяа бүдэрнэ ээ. Тэр нь хэрүүлээр илэрнэ.
“Чи яагаад намайг ингэж бодож байгаа юм бэ, би лав чамд тэгж ханддаггүй” гэх мэтээр хэрүүл эхэлж, ширүүсвэл чаддагаараа бүсгүйчүүд уйлж, эрчүүд аргадна. Тунирхаж, аргадалгүйгээр хоёр тийш болбол энэ дэмийрэл болох байх. Тэгэхээр хэлний санд байдаг хамаг л сайхныг бие, биедээ шивнэн дурлалцаж байсан хүмүүс ямар ч хэрэггүй хэрүүлээр зүрх зүсэм гашуун үгсийг урсгах хэрэгтэй юү.
Нэгэн ухаантан хэрүүлийг ялагчгүй тулаан хэмээн тодорхойлсон байдаг. Сэтгэлзүйч Х.Хандсүрэн энэ удаа ялагчгүй тулааныг хэрхэн намжаах, бас гаргахгүй байх талаар хосуудад зөвлөж байна.
МАРГААН ГЭЖ ЮУ ВЭ
Харилцан адилгүй хүсэл, хэрэгцээнээс шалтгаалан бий болсон таарамжгүй харилцааг хэрхэн даван туулах талаар та бүхэн бодож байв уу. Хэрүүл, маргаангүй амьдрал гэж байдаггүй ч маргаан болгон гэр бүлийн уур амьсгалыг таагүй болгож байдгийг санаарай.
Гэхдээ маргаанаас болж амьдралаа хоёр тийш болгох ч албагүй. Харин алдаагаа засаж, хэрхэн даван туулах талаар бодъё. Магадгүй зөв зүйлийн төлөө маргаснаар чухал шийдвэрт хүрч болох юм. Хань чинь танд бүдүүлэг зан гаргаж уурлавал та өөрөөсөө “Миний сэтгэл үнэхээр шархлав уу?”, “Түүний энэ хандлага надад нөлөөлсөн үү?”,
“Би түүнд уурлаад тус болно гэж үү?”, “Уурлах нь шилдэг арга мөн үү?”, “Уурлаж байгаа хүн тэй хэрхэн харил цах вэ?” гэж асуугаа рай. Бодло гогүй алхам хий хээс урьдчилан сэргийлэх эх ний арга нь энэ юм. Түүнээс гадна уурласан хүнд “Юундаа уур лаад байгаа юм бэ?” гэж бүү хэл. Ингэж хэлснээр хэрүүлийг эхлүүлэх нь олонтаа.
ДУУГАА ӨНДӨРСГӨХ ХЭРЭГГҮЙ
Хэрэлдэж байгаа хүмүүс нөгөө хүнийхээ дууг давж гарахын тулд хамаг чад лаараа хашгирдаг. Энэ нь зо хис гүй. Үүний оронд харил цаг чийнхаа үгийг дуустал нь сонсоод тайван хариул. Хэрүүл эхэлсэн даруйд яг юунаас болж санал зөрөлдөж байгаагаа тодорхойлоод тэр асуудлаа нухацтай ярилцвал хурцдахгүй байх боломжтой. Ярьж байгаа сэдвээсээ хальж, хамаатан садан, ах дүүгээ оролцуулж, хэ дэн сарын өмнө болсон таагүй мэдрэмжийнхээ тухай энэ үед ярьж эхэлбэл утгагүй.
Хальсан сэдэл, хальсан хариултыг авчирч, жинхэнэ дайн болж магад.
СИНЕРГИ
Хамтын зорилгод хүрэ хийн тулд хоёр, эсвэл түүнээс олон хүн нэгдэхэд үр дүн нь оролцогчдын нийт хүчин чармайлтын нийлбэрээс хэд дахин илүү бай даг. Тухайлбал, нэг илжиг дангаараа 200 кг, хоёулаа бол 600 кг ачаа дийл дэг. Үү нийг хосуудын харилцаанд буулгаж үз вэл таван загвар бий болдог.
Ялагч, ялагдагч
Ийм харилцаа нь “Чи ялах юм бол би ялагдаж байна гэсэн үг. Би ялагдагч болохыг хүсэхгүй байгаа учраас нэр төр, байр суурь, эрх мэдэл, эд хөрөнгө, танил талаа ашиглаад ч хамаагүй санасандаа хүрнэ” гэсэн утгатай байдаг. Багаасаа ах, дүү нартайгаа харьцуулагдан, тэднээс илүү байж хайр, хүндэтгэл хүлээхийн тулд өрс өлдөж өссөн хүүхдүүд ийм сэтгэхүйтэй болж төлөвшдөг.
Ялагдагч, ялагч
“Би бол тэртээ тэргүй ялагдагч. Харин чи ялагч” гэсэн сэтгэхүйтэй хүмүүс бус дад таалагдаж, эсвэл аргыг нь олж байж өөрийгөө хүлээн зөв шөөрүүлэхийг эрмэлздэг. Өөрсдийгөө сул дорой мэтээр сэтгэж, хүсэл бодлоо илэрхийлэх эрхгүй хэмээн үзнэ. Ялагдагч, ялагдагч Ялагч, ялагдагч сэтгэхүйтэй хоёр хүн таарвал аль алиных нь хувьд ялагдал бий болдог. Зөрүүд, дураараа, хувиа хичээсэн хоёр хүн “үзүүлээд өгнө, өшөөгөө авна” гэж бодон өс хонзонд анхаарлаа төвлөрүүлснээр өөрт өө ямар хохирол учирч буйг анзаардаггүй.
Ялагч
Бусдыг ялахыг чухалчилдагг үй хүмүүс нийгэмд олон бий.
Ийм хүмүүс өдөр тутмын амьдралдаа ч энэ зарчмаа баримталдаг.
Ялагч, ялагч
Энэ хандлага дээр хэлсэн синергийг бий болгодог аж. Ийм сэтгэхүйтэй хүмүүс өө- рийн болон бусдын эрх ашгийг ижил төвшинд ойлгож, шийдвэр гаргадаг. Тэд өөрийн эрх ашгийн төлөө бусдыг золиосолж болохг үй гэж боддог. Ийм хандлагын суурь нь өөртөө итгэлтэй, болно бүтнэ гэсэн сэтгэлтэй, аз жаргалтай хүмүүс юм. Та бүхэн амьдралд тулгарсан бэрхшээлтэй асуудлынхаа талаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлө- гөө авахыг хүсвэл bichita@mongolnews. mn хаягаар захидал бичээрэй.

Ж.Солонго