“Амьдралын нахиа” уран сайхны киноны ухаалаг гэргий Цолмон, “Зүрхэнд шингэсэн намар”- ын Хишгээ, Д.Мэндсайханы “Ээж ээ” жүжгийн ээж зэрэг дүр бүтээж олны хүндлэл хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сарантуяа энэ өдөр хорвоод мэндэлжээ.
Тэрбээр энэ сарын 17-нд нээгдэх “Оролмаа эх” жүж гийн Орол маа гийн дүрийг бүтээж бай гаа. Өчигдөр жүжгийнхээ бэлтгэлийг хийж, хяналтад орохоор тун завгүй явсан. Тэр ч бүү хэл өнөө- дөр болж буй төрсөн өдрөө ч мартсан байв. Тэрбээр 1980 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж, өдгөө хүртэл УДЭТ-т ажиллаж байна. Түүний тоглосон бүх бүтээлийг тоочвол урт дараалал бий болох биз.
Харин драмын 70 гаруй жүжигт гол болон туслах дүр бүтээж, уран сайхны 20 орчим кинонд тоглосон хэмээн тоймлож болно. Тиймдээ ч алтан үеийн авьяаслаг жүжигчдийн бүтээж явсан Оролмаа эхийн дүрийг өөрийнхөөрөө “зурах” гэж буй. Мэргэжил нэгтнүүд нь түүнийг дуу хоолойн техникийг өндөр эзэмшсэн, дотоод сэтгэхүй сай тай, ажилдаа бүтээлчээр ханддаг, хөдөл мөрч хэмээн тодор хойлдог. “Оролмаа эх” жүжгийн бэлтгэлийн үеэр түүнтэй уулзлаа.
-Төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
- Н э э р э э төрсөн өдөр минь болж байгаа юм байна. Баярлалаа. Уран бүтээлч бидэнд төрсөн өдрөө яг ингэж тэмдэглэдэг гэсэн жишиг байдаггүй юм аа. Ихэвчлэн бэлтгэл, эсвэл тоглолттой байдаг. Энэ удаа ч бэлтгэлээ хийж өнгөрөөх нь. Харин орой гэр бүлийнхэнтэйгээ баярын ширээний ард тухлах байх даа.
-Гэнэтийн бэлэг хүлээн авсан, мартагдашгүй төрсөн өдрийн баярынхаа талаар дурсаач.
-Нэг их онцгой зүйл байхгүй дээ. Хэдэн жилийн өмнө төрсөн өдрөөрөө Дархан-Уул аймагт “Ээж ээ” жүжиг тоглож таарсан юм. Тоглолтын дараа манайхан жүжигчдэд цэцэг тараагаад л байлаа. Гэтэл надад хэн ч цэцэг өгдөггүй. Уг нь гол дүрд тоглосон учраас надад цэцэг өгөх байх гээд хүлээгээд байсан юм.
Манайхан намайг гайхашруулж гэнэтийн бэлэг барих гэсэн нь тэр байж л дээ. Хамгийн сүүлд нь надад цэцэг өгсөн. Одоо ч тэр цэцэг манайд бий. Жил ирэх тусам илүү сайхан цэцэглэдэг болохоор нь бэлгэшээж, тэр жилийн төрсөн өдрийг үргэлж дурсдаг юм.
Ж.Солонго