Өндөр цагаан багана, бурхдын дүртэй хөшөөнүүд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз наа сүндэрлэжээ. Эртний Египетийг са наг дуулам энэ орчныг дэглэсэн хүн нь ДБЭТ-ын ерөн хий зураач Г.Ганбаатар. Тэрбээр ардын зураач Ч.Гунгаасүхийн хүү. Аавынхаа мэр гэжлийг өвл өн, театрын урлагтай амьдралаа холбосон учраас энэ ажил түүнд илүү ойр байдаг биз ээ.
Дэлхийд алдартай “Аида” дуурийг тавихын тулд нүсэр тайз, эртний хувцас хэрэглэлийг зэхэх учиртай. Тиймээс ДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар, түүний дүү хувцасны зураач Г.Оюун нар гараа гаргасан нь энэ. Өнгөрсөн бямба гаригийн үдэш “Аида” дуурийн гурав дахь тоглолт болсон юм.
Нээлтийн тоглолт хоёр өдөр үргэлжилж, үзэгчдийн сэт гэлийг багагүй татсан учраас энэ үдшийн тоглолтод олон зочин цугласан байв. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн болон тус театрын менежер, уран бүтээлчид, байнгын үзэгчид нь зуны өдрийн гоёлоороо эрт ний Египетийн хэв маягтай даашинзыг сонгосон байв. Хөгжмийн театрт саатаж, сэтгэлээ ариутгахын зэрэгцээ театрын соёлыг эрхэмлэн хувцаслах ёстойн жишээ энэ байв.
ЧОНО, БҮРГЭД, ШАРГА АЗАРГАТАЙ “АИДА”-ГИЙН ТАЙЗ
Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амьд морь, бүргэд, чоно гарна чинээ төсөөлж байгаагүй уч раас ийм сонирхолтой шийдлээр тавигдсан “Аида” дуу рийг бишрэв. Ж.Вердийн “Аида” дуурийг дэл - хийд алдартай хэдхэн театр тоглодог учир энэ дуурийг тоглосноор Монголын Дуурь бүжгийн эрд мийн театр дэлхийд данслагдаж буй хэрэг. Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт дуурийн хоёрдугаар бүлэгт Радамес дайнд ялж, нэгэн том ёслол үйлддэг. Энэ ёслолын үеэр дээр хэлсэн бүргэд, чоно, шарга азаргыг тайзнаа залдаг юм билээ.
Үзэгчид дуучдын хоолойн чадал, дуурийн үзэмж төгс тайзыг хараад уран бүтээлчдэд зориулан “браво, браво” хэмээн хашгирч байсан бол сонгодог тайзнаа саатсан амьтдад ч ийнхүү урам өгч, алга ташсан юм.
Египетийн хааны ордны хамгаалалтын албаны дарга, эрэлхэг баатар Радамес болон Этиопийн олзлогдсон гүнж Аида нарын хайр дур лал, Радамест дурласан Египетийн хааны гүнж Амнерисын өшөө хорсол, Этиоп, Египетийн ард түмний эрх чөлөөний үнэ цэ нийн тухай өгүүлэх энэ дуурийн хөгжмийг Ж.Верди, цомнолыг А.Гис ланцони, К дю Локль нар бичжээ.
“Аида” дуурийн анхны тоглолт Ж.Боттезинигийн удирдсанаар 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Каирт, Ф.Фаччогийн удирдлагаар 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Миланы Ла Скалад, 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петербургийн Марийнскийн театрт болж байв.
Харин Монголын театрт морилохдоо ОХУ-ын гавьяат жүжиг чин А.П.Чепурнойн найруулгаар тавиг дав. Дуурийн ерөнхий удир даачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, хормейстрээр Н.Бям ба даш, бүжиг дэглээчээр гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, тус лах найруулагчаар Ё.Сарантуяа, ассистент найруулагчаар гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, концертмейстрээр гавьяат жүжигчин Б.Солонго болон Б.Ундрам, У.Уянга нар ажиллажээ.
“Аида” дуурийн продюссерээр тус теат рын захирал Б.Сэргэлэн, зөвлөхөөр дэд захирал Д.Баатар ажил лаж, Италид сурч байгаад ирсэн ДБЭТ-ын гоцлооч Б.Эрдэнэтуяа гадаад хэлний зөвлөгөө өгсөн байна. Энэ удаагийн тоглолтын үеэр Этиопийн гүнж Аидад Ш.Наранчимэг, Радамест Ч.Түмэндэмбэрэл, Египетийн хааны гүнж Амнерист М.Даариймаа, тэргүүн зайран Рамфист Б.Алтанхуяг, Этиопийн хаанд Амонас род Ц.Баттөр, Египетийн хаанд Ч.Чин зориг нар гоцлов. Олон хүний бүрэл дэхүүн, найрал дуугаараа гайхагддаг “Аида” дуурийн олны хэсэгт ДБЭТ-ын найрал дуучид, балетийн жүжигчид, ХБК-ийн оюутнууд орол цон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдсөн юм.

ЗУУНЫ ДУУРЬ “АИДА”
Тоглолтын үеэр ДБЭТ-ын үзэгчидтэй уулзаж, “Аида” дуурийн талаар ямар бодолтой байгааг нь сонирхлоо.
Б.Алтан-Очир (ДБЭТ-ын байнгын үзэгч)
-Монголын үзэгчдэд энэ дуурь маш их таалаг дана гэдэг итгэлтэй байна. ДБЭТ-ын тайзнаа XXI зуунд тоглож буй хамгийн том бүтээл нь “Аида” юм. Дэлхийд алдартай дуурийг Монголын хөрсөнд буулгахын тулд театрын тайзны ажилчид, арын албаныхан, дуучид, хөгжимчид цөм сэтгэл гарган ажилласан нь танхимд оронгуут илэрхий мэдрэгдлээ. Удирдаач, найруулагч А.П.Чепурной “Аида”-г та вих даа манай уран бүтээлчдийг “эвдэж”, цаашид ур чадвараа ахиулахад түлхэц болох хэв маягаар най руулжээ.
Г.Бандцэрэн (Манлайлан удирдагч хол бооны хү мүүнлэгийн лектор)
-Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон “Аида” дуурийг үзэхэд сайхан байлаа. Өмнө нь энэ дуурийн талаар олонтаа сонссон ч видео бичлэгээс илүүг үзэж байсангүй. Монголын уран бүтээлчдийг ийм том дуурь тоглож байгаад нь талархъя. Би энэ театрын байнгын үзэгч. Өмнө нь үзэж байсан дууриудтай харьцуулахад “Аида” бүрэлдэхүүн, тайз засал, тоглолт гээд бүх талаараа илүү санагдлаа. Би СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Тиймээс дуучдын жүжиглэлт, симфони найрал хөгжмийн тоглолтыг төгс сайн байна гэж дүгнэж байна. Ардын зураач Ч.Гунгаасүх -Манай театрын уран бүтээлчид их сайхан бүтээлийг амилууллаа. Цаашдаа “Аида” театрын нүүр царай болно. Тиймээс зууны дуурь гэж дүгнэмээр байна.
Ц.Батмөнх (Монгол Германы гүүр төрийн бус байгууллагын ерөнхийлөгч)
-Би Германд 10 жил амьдарч, урлагийн түүх суд лалаар их сургууль дүүргэсэн. Тэнд байхдаа “Аида” дуурийн тухай сонсож байсан ч театрт нь үзэж байсангүй. Манайд “Аида”-г тавьснаар дэлхийд данстай сонгодог театр болж байна. Тайзны зураач болон хувцасны дизайнер нь их сайн ажиллажээ. Эртний соёлыг илэрхийлэх өндөр төвшний бүтээл болсон байна. Египет хувцсыг монгол хүнд өмсүүлсэн ч өнгө болон гэрлийн зохицлоор эртний улсад очсон мэт итгэл үнэмшил төрүүлэхээр нарийн зохиомжилжээ. Би хамтран ажилладаг германчуудтайгаа энэ дуурийг үзлээ. Тэд ч бас тайзны заслыг гайхан биширч байна.
Б.Бат-Ууган (Архитектор)
-Би архитектор мэргэжилтэй ч метафизик, изотерик шинжлэх ухаан сонирхдог. Изотерик шинж лэх ухаан 5000-6000 жилийн настай. Эртний ба рилга байгууламж болгон дээд эрчим хүчээр бая лаг төдийгүй тухайн иргэншлийг цэцэглэн хөг - жүүлдэг онцлогтой. Энэ дуурийн тайз засалд Египе - тийн эртний барилгын хэв маягийг шингээсэн байна. Оюун санааны дээд хөгжим гэдэг утгаар нь би сонгодог урлагийг биширдэг. Хүний биеийн 80 хувь нь ус байдаг учраас дээд хөгжмийг сонссоноор биеийн эрчим хүч нэмэгддэг юм. П.Ганхөлөг (ДБЭТ-ын үзэгч) -Хоёр дахь удаагаа ДБЭТ-т зочилж байна. Олон улсын театртай эн зэрэгцсэн шилдэг бүтээл тоглож байгаад нь баяртай байна. Би “Аида” дуурийн талаар нэлээд олон хүнээс сонсож байсан. Монголд анх удаа шинэ өнгө төрх, бүрэлдэхүүнээр тоглож байгаа учраас сонирхон үзэж байна.
Р.Баяр (ДБЭТ-ын байнгын үзэгч)
-Би 1990 онд Москвагийн Их театрт, дараа нь Ленинградын Марийнский театрт “Аида” дуурийг үзэж байсан. Дөрвөн цаг гаруй үргэлжилдэг дуурь учраас үзэгчид нь метро зогсохтой зэрэгцэн тардаг юм билээ.
ДБЭТ 1963 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн сонгодгуудыг тоглож байв.
Тиймдээ ч манайд дуурийн урлаг өндөр төвшинд хөгжсөн. Би энэ театрын уран бүтээлийг 35 дахь жилдээ үзэж байгаа үнэнч фэн нь. “Жизель”, “Травиата” зэрэг олон дуурь, балетийн анхны тоглолтыг үзэж байсан. “Аида”-г тавина гэдэг амаргүй. Тайз заслаас эх лээд хувцас хэрэглэл нь ч өндөр өртгөөр бүтэх нь ойлгомжтой. Тиймээс зоригтой алхам хийж, үзэгчдэдээ бэлэг барьсан ДБЭТ-ын хамт олонд баярлалаа.
Ж.Солонго