Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Нямбаатар: Нөхөр Ч.Сайханбилэгээ харийн нутагт гаднын компанийн пиар хийж суухаар элгэн садандаа ир

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар өглөө. Тэрбээр "Монголд алдагдалтай гэрээ болсон. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг зээлийн санхүүжилтээр хийхийг хүлээн зөвшөөрсөн. Богино тоо хэлье. Оюутолгойн төслийн санхүүжилтийн зээлийн хүү 6.5 хувь, нэмэх нь Лондонгийн төв банкны жигнэсэн дундаж хүү 1.5 гэж үзвэл НАЙМАН хувь. Нэмэх нь саяын яриад буй 1.9 хувийн хүүг тооцоод бодохоор 9.9 буюу бараг ломбардын хүүтэй адил хүүтэй зээлээр энэ төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн. Өөр ч олон алдагдал, хохирол хүлээсэн. Менежментийн төлбөр дээр зургаа, гурав гэхчлэн алдагдал хүлээсэн. Энэ болгоныг засаж, сайжруулах гээд үр өгөөжийг нь нэмэх гээд ажиллаж байна. Нөхөр Ч.Сайханбилэгт хандаж хэлэхэд "Харийн нутгаас гаднын компанийн пиар хийж суухаар эх орондоо ирж, энэ төслийг Монголд үр өгөөжтэй байх тал дээр анхаарч, сэтгэл оюунаа чилээгээсэй" гэж бодож байна" гэв.