SBN, NTV, “Боловсрол суваг” телевизээр цацагдаж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, найруулагч Б.Баатартай ярилцлаа.
-“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллах саналыг нэлээд хойрго хүлээж авсан гэж сонссон?
-Би аравдугаар ангиа төгсөөд телевизэд туслах найруулагчаар ажилд орсноос хойш Монголын радио, Кино үйлдвэрт ажиллаж байлаа. Гал тогоонд нь 20 гаруй жил чанагдсан, энэ салбарыг гадарладаг хүний хувьд телевизийн бүх нэвтрүүлэг, ялангуяа реалити шоунд шүүмжлэлтэй ханддаг. Телевизүүдэд миний шавь гэж болох олон хүн найруулагчаар ажилладаг. Гаднын шоуг хамаагүй битгий хуулж бай гэж тэдэнд хэлдэг юм. Намайг энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал тавихад би бас л нөгөөдүүлтэйгээ адилхан хүн дуурайсан юм хийх нь гэж бодоод зөвшөөрөөгүй.
Тэгэхэд зохион байгуулагчид “Энэ шоуг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан” гэж тайлбарласан. Ямар ч байсан хүний хийсэн зүйлийг хулгайлаагүй, зөвшөөрөл авсан миний бодлыг өөрчилсөн. Тэгээд “Та нар шагналын сандаа их мөнгө амлажээ. Мөнгөө яг өгөх үү” гэж асуусан.
Би цөөнгүй арга хэмжээнд шүүгчээр ажилласан. Тэгэхэд зохион байгуулагчид бидний хүссэн хэмжээнд хүрэх хүн алга гээд амласан мөнгөө өгөөгүй тохиолдол гарч байсан учраас ингэж асуусан юм. Хэн нь ч түрүүлсэн бай амласан мөнгөө өгнө гэж шоуны зохион байгуулагчид амласан нь таалагдсан. Өөрийгөө сайн рекламддаг, аав, ээж нь мөнгөтэй, өмссөн хувцас нь өнгөлөг хүмүүс дуучин болно гэж гүйгээд авьяас гэдэг үгийн үнэ цэнийг үгүй болгож, утгыг нь алдуулаад байгаад би харамсдаг.
Гэтэл ийм төсөл хэрэгжиж байхад би гаднаас нь шүүмжилж суухын оронд тэдэнтэй нийлж авьяасыг олох аян дайнд мордъё гэж бодсон. Ийм гурван шалтгаанаар энд шүүгч хийгээд сууж байна даа.
-Таныхаар авьяас гэж юу вэ. Монголчууд хэр авьяастай байна вэ?
-Хэн дуртай нь хүссэн юмаа хийж гүйгээд, нийтээрээ эмх замбараагүй байдалд орсон учраас жинхэнэ авьяасаа танихг үй байна. Юуг авьяас гэ хээ ч хэлж мэдэхгүй байна шүү дээ. Дуулж, бүжиглэдэг, шүлэг уншдаг бүхнийг авьяастай гээд, авьяас гэдгийг маш амархан, хөнгөнөөр төсөөлөөд байгаатай санал нийлдэггүй. Зурагтаар олон гарсан, ам барьж дуулдаг, гоё хувцасласан, сүүлийн үед моодонд орж байгаа гадаадын дуучдыг сайн дуурайсан хүнийг авьяастай гэж үзэх нь өрөөсгөл санагддаг. Олонхийн хийж чадахгүй байгаа зүйлийг нэг юм уу нэг хэсэг хүн чадаж байгааг авьяас гэж би тодорхойлоод байгаа. Энэ шоунаас би жинхэнэ авьяастныг олсон.
-Таны авьяастай гэж харсан хүн хэн бол?
-Бид хажуудаа байгаа хү нийг харахгүй дандаа холоос хай даг. Миний хувьд үнэхээр авьяастай юм гэж харсан хүн байгаа ч одоогоор хэлж болохгүй. Нэвтрүүлэг гарч дуусахаар, гала концертийн дараа би энэ үгээ хэлье.
-Таныг мэргэжлийн талаас харж шүүх болов уу гэтэл харин их энгийн байна гэж хүмүүс ярьж байна билээ.
-Урлагийн салбарт өчнөөн жил ажилласан туршлага надад байгаа. Гэхдээ энэ шоунд оролцогчдыг би мэргэжлийн нү дээр харж, мэргэжлийн хүнтэй харилцаж байгаа юм шиг хатуурхах ёсгүй. Мэргэжлийн бус хүмүүст дээд, доод өнгө, жүжигчний тоглолт яриад байвал тэнэг биз дээ. Би мэргэжлийн бус сэтгэл зүрхнийхээ шалгуураар шүүсэн. Энэ хүний авьяас жинхэнэ үү, хиймэл үү, багш нь хүчээр дуулуулж, бүжиглүүлчихэв үү гэдгийг харсан. “Авьяаслаг монголчууд” шоунд мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс хоорондоо өрсөлдөж байгаа нь зарим хүнд эргэлзээ төрүүлээд байх шиг байгаа юм.
Олон улсад зохион байгуулдаг энэ шоунд “Хүнийг бүү ялга. Хүссэн бүхэн орох эрхтэй” гэсэн дүрэм байдаг юм. Хөгжим бүжгийн коллежид 10 гаруй жил сурчихсан хүүхэд болон сонирхлоороо шүлэг уншиж байгаа хүүхдийг хооронд нь харьцуулахад хэцүү л дээ.
Тийм болохоор тухайн хүнд байгалиас заяасан авьяас байна уу, үгүй юү гэдгийг л харахаас ур чадварыг нь харах аргагүй. Бүхэл бүтэн симфони оркестр тоглож байхад ч бусдаасаа илүү авьяастай хүн ялгардаг. Үүнийг л хайж байгаа юм шүү дээ.
-Шоуны шүүгчээр ажиллах танд ямар санагдсан бэ?
-Жаахан хүүхэд, настай хүн сэтгэл гаргаж бэлдээд хаа холоос зориод ирэхэд нь улаам цайм тэнцсэнгүй гэж хэлэх хэцүү юм билээ. Гэхдээ авьяасгүй хүнийг авьяастай гэж хэлж болохгүй шүү дээ.
-Нэвтрүүлэг телевизүүдээр цацагдаад эхэлсэн. Таныг ширүүн хандаж, жаахан хүүхэд уйлуулсан гэх хүн байна?
-Би ширүүн байя гэж бодоог үй. Гэхдээ би нялуун байж чадахгүй. Жаахан хүүхдийг өхөөр дөөд, настай хүнийг өрөвдөөд байж болохгүй шүү дээ. Бид авьяастныг хайж байгаа бо лохоос өндөр настай юм уу, бяцхан дуучин шалгаруулах гээ - гүй. Тэдэнд үнэнийг нь эртхэн хэлээд явуулсан нь миний зүгээс үзүүлсэн том дэмжлэг гэж бодож байна. Тэр хүмүүст тэгж хэлэх надад сайхан байгаагүй, хэцүү байсан.
Гэхдээ тэднийг хайрлаж өрөвдөөд, авьяастай гэж худлаа яриад байгаа хүмүүсийг харгис байна гэж хэлмээр санагддаг. Авьяасгүй хүүхдийг авьяастай гэж худлаа хөөргөсөөр байгаад амьдралд явах замыг нь төөрүүлж хэн ч биш болгож байна шүү дээ.
Маш олон хүн урлагийн хүн болно гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрээд хэсэг хугацааны дараа шахагдаж байна. Тэртэй тэргүй хоолой нь явцгүй, мэдрэмж, авьяас дутмаг хүнийг эртхэн нэг уйлуулчихвал амьдралдаа дахин дахин уйлахгүй болно. Үнэн үгийг сонсох ёстой. Тиймээс би өөр дээрээ сумыг аваад үнэнийг хэлж байгаа юм. Тэр уйлсан хүүхэд одоо надад гомдож болно. Гэхдээ ухаантай бол олон жилийн дараа “Баатар гэдэг хүн зөв хэлжээ. Би урлагийн хүн болно гээд явсан бол хайран цагаа үрэх байж” гэж бодох үе ирнэ. Ухаан муутай бол тэр хүнээс болоод урлагийн ертөнцөд ороогүй гэж бодно л биз.
-Шоуны шалгаруулалтын явцад яг энэ асуудлаар нөгөө хоёр шүүгчтэйгээ санал зөрж байгаа харагдсан?
-Тийм юм гаралгүй яах вэ. Хүн хэлээрээ гэдэг дээ. Тэгээд ч хүн хүний санаа, бодол өөр шүү дээ. Тиймээс тэр зэргийн юм байлгүй дээ. Харин ч сүртэй санал зөрөлдөөн болоогүй. Гэрээнд шүүгч, шүүгчийнхээ эрхэнд халдаж, өөрийнхөө санаа бодлыг тулгаж болохгүй гэсэн заалт бий. Тэгэхээр бидний хэлсэн үг нөгөөгийнхөө эрхэнд халдаж, шийдвэрт нөлөөлөөгүй.
Х.Уянга