
Мөсөнд авиралтын цомын аварга шалгаруулах “Karakorum ice festival-2021” IX удаагийн тэмцээнд 12 байгууллага, клубийн 70 тамирчин хурд, хүчээ сорилоо. Мэргэжлийн, эрэгтэй хурдны төрөлд “Хайрхан аялагч” клубийн гишүүн, ОУХМ Д.Баасандорж тэргүүлэв. Мөн “Сутайн бор”-ын гишүүн, ОУХМ Н.Хэрлэн, “УБ аялагч”-ийн гишүүн, спортын мастер Ч.Мандахбаяр нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Мэргэжлийн, эмэгтэй хурдны төрөлд “Сутайн бор”-ын Н.Сэлэнгэ тэргүүлж, “УБ аялагч”-ийн Г.Гэрэлчимэг, “Саммит”-ын Ц.Энхжаргал нар удаалсан юм. Сонирхогчдын, эрэгтэй хурдны төрөлд “Сутайн бор”-ын Б.Итгэл, Б.Батчулуун, Б.Амгалантөгс нар эхний гурван байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс УРСА клубийн Э.Баярчимэг, хувиараа оролцсон Б.Батцэцэг, “УБ аялагч”-ийн М.Оюунчимэг нар алт, мөнгө, хүрэл медалийн эзнээр тодров. Тэгвэл “Karakorum” цомын эзнээр “Хайрхан аялагч” клубийн тамирчин, ОУХМ Д.Баасандорж, “Сутайн бор”-ын гишүүн, спортын дэд мастер Н.Сэлэнгэ нар шалгарчээ. Тэмцээнийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгууллаа.
Бэлтгэсэн З.Гал