
Монголын ширээний теннисний тамирчид ДАШТ-д оролцсоны 60 жилийн ойд зориулсан, “Оч” клубийн нэрэмжит өсвөр үе, насанд хүрэгчдийн V тэмцээний аваргууд тодорлоо. Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс Я.Бэгз, эмэгтэйчүүдээс Б.Должинзуу түрүүлэв. 13-15 насныхны охидын ангилалд М.Цэцэн, хөвгүүдээс О.Баттүвшин тэргүүллээ. Тэгвэл 11-12 насныхад хөвгүүдээс Б.Мөнх-Өлзий, охидоос С.Анхмаа нэгдүгээрт байрт шалгарав. 9-10 насныхад охидоос Говьсүмбэр аймгийн тоглогч О.Цэрэнханд, хөвгүүдээс Б.Тэмүүлэн шилдэг болжээ. Найм хүртэлх насныхад хөвгүүдээс Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын С.Хабул, охидоос “Сонгинохайрхан дүүрэг” клубийн Б.Анужин нар аварга боллоо.