Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн ордонтой танилцах хувцаслалтын журмын шаардлагыг хөнгөвчлөх санал гаргалаа

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонтой иргэд танилцах журмын хувцаслалтын шаардлагыг хөнгөвчлөх саналыг Засгийн газарт тавилаа. Учир нь хэд хоногийн өмнө Төрийн ордны тусгай хамгаалалтынхан 10 гаруйхан настай өсвөр насны хүүг пүүз өмссөн шалтгаанаар Төрийн ордонд оруулалгүй, ангийнхнаас нь хоцроож үлдээсэн тохиолдол гарсан. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Иргэд Төрийн ордонтой чөлөөт хувцастай танилцах боломжтой байх ёстой. Өнгөрсөн хоёр сараас хойш энэ тухай санал дэвшүүлж, холбогдох шийдвэрийн төслийг болосвруулсан. Асуудал нь ЕТГ, УИХТГ, ЗГ, ТЕГ гэсэн дөрвөн байгууллагын удирдлагын Төрийн ордны тухай хуулийг үндэслэн хамтдаа гаргасан журмын зохицуулалтад байдаг. Иймээс хамтарсан шийдвэрийг гаргуулахын тулд дээрх дөрвөн байгуулагад бичиг явуулж буй" хэмээсэн. Саналыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Э.Батшугар, Х.Булгантуяа, Д.Ганбат, Г.Дамдинням, Т.Доржханд, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Н.Учрал дэмжиж гарын үсэг зурсан байна. Уг саналын дагуу УИХ-ын дарга зохих үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгсөн байна. Гэхдээ ЕТГ, ЗГ, ТЕГ газар дэмжих шаардлагатай байгаа аж.

Бусад орны иргэд хэрхэн парламенттайгаа танилцдаг жишээг хавсаргасан зургаас харна уу. Зурган дээр зочид, хүүхдүүд жинс, богино өмд, пүүзтэй чөлөөтэй явж байгааг харж болно.