Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НББХ 35 асуудал хэлэлцүүлж, хоёр хууль батлуулжээ

2022-07-22

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганаар Нийгмийн бодлогын байнгын хороо (НББХ) 11 удаа хуралдаж, хуулийн төсөл, УИХ-ын тогтоол тус бүр хоёр, байнгын хорооны 17 тогтоол, хяналт шалгалтын таван тайланг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нарын өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан байна.

Мөн байнгын хорооны тогтоолоор гурван ажлын хэсэг, хяналт шалгалтын нэг түр хороо байгуулж, нийтийн сонсгол гурван удаа явуулан, холбогдох 18 байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ. Түүнчлэн хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор гурван хэлэлцүүлэг, найман уулзалт, ярилцлага болон сургалт, семинар хийсэн байна. Иргэдээс 27 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс хүргүүлсэн 96 албан бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 36-д нь хариу өгчээ.