Канье Уэст болон түүний эхнэр Бианка Ценсори нар Грэммийн шагнал гардуулах ёслолоос хөөгджээ. Хосууд улаан хивсний дээгүүр алхаж, гэрэл зурагчдын өмнө зургаа авахуулахдаа Бианка эхлээд хүрэн өнгийн шубтай байсан бол дараа түүнийгээ тайлтал бие нь ил гэрэлтсэн богино даашинз өмссөн байна. Хамгийн гол тэрбээр даашинзаан дотуураа нүцгэн байлаа.
30 настай Бианка Ценсоригийн хэтэлхий ил тод дүр төрх олныг алмайруулсан нь мэдээж. Удалгүй цагдаа нар хосыг ёслолын ажиллагаанаас хөөн гаргажээ. “DailyMail” -д тэмдэглэснээр тэд ёслолд урилгагүй ирсэн байна.
Гэхдээ Канье Уэст энэ жилийн Грэммид "Шилдэг рэп дуу" төрөлд нэр дэвшиж байгаа юм.
Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми шагнал гардуулах 67 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Crypto.com” аренад өнөөдөр эхэлсэн.