Их Британийн парламентын гишүүн асан Жек Лопрести Украины Зэвсэгт хүчний нутаг дэвсгэрийг хамгаалах олон улсын легионд элсснээ мэдэгдэв.
"Independent" сонинд бичсэнээр, Лопрести парламентын гишүүн байхдаа Украинд очиж, Киевт үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг парламентад идэвхтэй дэмжиж байв. Тэрбээр өмнө нь Консерватив намын дэд даргын албыг давхар хашиж байсан юм. Мөн тэрбээр Их Британийн армийн нөөцөд капрал буюу бага дэслэгч цолтой алба хааж байжээ.
"Би арваннэгдүгээр сард легионд элсэх хүсэлтээ өгсөн ч өөрийн туршлага, ур чадвараа ашиглах хамгийн сайн анги нэгтгэлийг олоход нэлээд хугацаа зарцуулсан" гэж Лопрести “Independent” сонинд ярьжээ.
Лопрестигийн хэлснээр, тэрээр галын шугамд алба хаадаггүй, туслах ажил гүйцэтгэдэг аж. Тухайлбал түүний үүрэг хариуцлагад олон улсын харилцаа, дипломат харилцаа, зэвсэг худалдан авах, Украин дахь ахмад дайчид, буяны байгууллагуудтай ажиллах зэрэг багтдаг.