АНУ-д Хятадын бүх экспортын бараанд ногдуулах 10% хувийн татварын шинэ хууль хүчин төгөлдөр болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв.
"Хятадаас АНУ-д экспортлох бүх бараанд 10%-ийн шинэ татвар ногдуулах журам хүчин төгөлдөр болж байна" гэж хэвлэлд дурджээ.
2-р сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Мексик, Канад, Хятадын бараанд татвар ногдуулах тухай захирамжид гарын үсэг зурсан юм.
Мексик, Канадын хувьд 25% хувийн татвар ногдуулсан байна.
Трамп өөрийн эл шийдвэрээ АНУ-ын бизнесийн эрх ашгийг хамгаалсан хэмээн тайлбарлав.
“The Wall Street Journal” сонинд бичсэнээр Хятадын эрх баригчид АНУ-тай Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийн талаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Татварын шинэ бодлоготой холбогдуулан Хятадын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бусад улс руу шилжүүлэх замаар дээрх татварыг тойрч гарахаар төлөвлөж байна гэж “Financial Times” Хятадын үйлдвэрлэгчдээс иш татан мэдээлэв.
"Хятадын үйлдвэрлэгчид АНУ-ын гаалийн татварыг тойрч гарахын тулд үйлдвэрлэлээ бусад улс руу шилжүүлэх замыг эрчимжүүлж байна" гэж тус хэвлэлд бичжээ.