Номхон далайн баруун өмнөд хэсэг бусад бүстэйгээ харьцуулвал гүн бус. Үүний шалтгаан нь тус хэсгийн ёроол нь хөрш зэргэлдээ Австралиас тусгаарлагдсан асар том дэвсгэртэй живсэн тив аж.
Эрдэмтэд өмнө нь эл газар нутгийг тивүүдийн хэлтэрхийнүүд байх магадлалтай гэж үздэг байсан бол шинэ судалгаагаар тэдгээр нь нэг дэсгэр хавтанд холбогдсон болохыг нотолж байна.
Судлаачдын тооцоолсноор далай дээгүүр тархсан жижиг арлуудаас бусад нь буюу тивийн 94% нь усан дор байгаа аж.