Хятад улс Илон Маскийн Starlink хиймэл дагуулын системийн хүчин чадалд (энхийн бус цэргийн боломжуудад) түгшүүртэй хандаж байна. Энэ үүднээс тус улс Starlink-ийг эсэргүүцэх цэргийн системийг эрчимтэй хөгжүүлж эхэлжээ.
Starlinkийн систем Орос-украины дайн эхэлснээс хойш хэдэн жилийн турш Украины армидмаш чухал үүрэгтэй тусалж байгаа нь одоо нууц биш болсон.
Хэрэв Бээжин,Вашигтоны хооронд зэвсэгт зөрчилдөөн гарсан тохиолдолд Хятад улс бэлэн байх үүднээс сөрөх системыг боловсруулж эхэлжээ.
Наньжингийн Нисэх, сансар судлалын их сургуулийн хэсэг эрдэмтэд өөрсдийн хиймэл дагуулын системийг зохион бүтээсэн нь нэг төрлийн "Старлинкийн эсрэг" бэлдмэл гэж болох юм.
Энэхүү хиймэл дагуулууд нарны гэрлээр ажилладаг бөгөөд бага чадалтай лазераар сансар дахь байг онох бүрэн чадвартай бөгөөд “Starlink” системийн микро хиймэл дагуулыг устгахад хангалттай гэнэ.
Компьютерийн загварчлалаар батлан хамгаалахын 99 хиймэл дагуул нь 12 цагийн дотор 1400 “Starlink” бичил хиймэл дагуулыг тойрог замаас гаргах чадвартайг харуулжээ.
Одоогийн байдлаар SpaceX корпорацын мэдээлснээр, тойрог замд долоон мянга орчим ийм бичил хиймэл дагуул байгаа бөгөөд дэлхийн ихэнх гадаргуу дээр тогтвортой харилцаа холбоог хангаж байгаа аж.