БНХАУ Америкийн шингэрүүлсэн байгалийн хий (LNG), газрын тос, нүүрсэнд шинэ татвар тогтоов. Тодруулбал LNG болон нүүрсэнд 15%, түүхий газрын тос болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжид 10%-ийн татвар ногдулжээ.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай гүрний худалдааны дайны энэхүү шинэ хурцадмал байдал нь дэлхийн худалдааны чиглэл болон эрчим хүчний урсгалыг эрс өөрчилж болзошгүй юм.
Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд АНУ, Хятадын хооронд үүнтэй төстэй зөрчилдөөн хэдийн гарч байсан. 2018 оноос 2020 оны 2-р сар хүртэл Бээжин Америкийн LNG худалдан авахаа зогсоосон юм.