Талбайн теннисний 16 хүртэлх насныхны шигшээ багийнхан Малайзын Кучинг хотод болж буй Ази, далайн орнуудын урьдчилсан шатны шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тус тэмцээний сүүлчийн өдөр манай охид Гуам улсын багийг 3:0-ээр хожив. Ганцаарчилсан тоглолтод Б.Хоссолонго өрсөлдөгчөө 6:1, 6:0 Г.Хонгорзул 6:3, 6:0-ээр ялсан. Хосынход А.Хонгорзул, С.Санчирмаа нар өрсөлдөгчөө 6:1, 6:1-ээр буулган авчээ. Энэ удаа Бангладешийн шигшээд манай охид 0:3-аар хожигдсон ч Бруней улсын багийг 2:1-ээр ялсан байна. Монголын баг одоогоор 11 дүгээр байрт жагсаж байна.