Албан тушаалаасаа огцорч буй Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо сүүлчийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр нулимс дуслуулсан тухай Daily Mail мэдээлэв.
"Би энэ албан тушаалыг хашиж байхдаа өдөр бүр канадчуудыг нэгдүгээрт тавьж, тэднийг дэмжиж ирсэн. . . Бидэнд та бүхэн байгаа гэдгийг хэлэхийн тулд би энд байна. Энэ засгийн газрын хамгийн сүүлийн өдрүүдэд ч бид өнөөдөр ч, ирээдүйд ч канадчуудын урмыг хугалахгүй" гэж Трюдо нулимс дуслуулан үг хэлжээ.
“Daily Mail”-д тэмдэглэснээр, Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогоос болж уйлсан хэмээн тэмдэглэсэн байна.
Эхэндээ Трамп Канадыг АНУ-д нэгтгэн, Америкийн 51 дэх муж болгоно гэж сүрдүүлээд, Трюдог 51 дэх мужийн "Захирагч" хэмээн доромжлохоос гадна Канадын бараанд 25 хувийн импортын татвар ногдуулсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн эл бодлогыг Жастин Трюдо Оттавагийн эсрэг худалдааны дайн эхлүүлсэн хэмээгээд хариуд нь хариуд ойролцоогоор 107 тэрбум ам.долларын үнэ бүхий Америкийн бараанд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн.