Люксембургийн Их гүн Анригийн ач хүү хунтайж Фредерик де Нассау 22 насандаа өвчний улмаас таалал төгсжээ. Энэ тухай Бельгийн телевизийн RTBF суваг мэдээлэв.
Хунтайж удамшлийн маш ховор өвчнөөр нас барсан бөгөөд түүний таалал төгсснийг ар гэрийнхэн нь долоо хоногийн дараа л олон нийтэд мэдээлсэн байна.
Хунтайж Фредерик 2025 оны 2-р сарын 28-нд өөрийн ойр дотны хүмүүс болох ах Александр, эгч Шарлотта, аав Роберт, ээж Жюли, үеэлүүд болон бусад хамаатан садантайгаа аль хэдийн салах ёс гүйцэтгэсэн байна. Фредерик ааваасаа асуусан хамгийн сүүлчийн асуулт бол "Аав аа, та надаар бахархаж байна уу?" гэжээ.
Тэрбээр Люксембургийн хаан ширээг залгамжлах дараалалд хамаагүй байв.