Италийн Верона хотод зохион байгуулсан 100 буудалт даамын “Веронагийн цом” 29 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан есөн орны 70 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр Украины тамирчин, дэлхийн аварга Виктория Леонтьевна Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт байв. Б.Мишээл нь 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусьт болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн билээ.