2025 он гарсаар Истанбул болон Анкара хотод хуурамч архи ууж нас барсан хүний тоо 100 давжээ. Энэ тухай орон нутгийн эрх баригчид мэдээлэв
Хохирогчдын ихэнх нь гадаадын жуулчид байсан бөгөөд жуулчны компаниуд Туркийн зочид буудлуудаас худалдаж авсан архины төлбөрийн баримтыг шаардаж эхэлсэн байна.
Анх нэгдүгээр сарын 14-нд “Andolu” агентлаг Истанбул хотод хуурамч согтууруулах ундаанд бөөнөөр хордсон тухай мэдээлсэн. Эрүүл мэндийн байгууллагад 38 хүн, түүний дотор гадаадын 26 иргэн хандан тусламж хүссэн байна. Тэдгээрийн 11 хохирогчийг аварч чадаагүй байна.
Нэгдүгээр сарын 16-нд Туркийн NTV суваг хуурамч архинд 19 хүн хордож нас барсан тухай мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулаад Туркийг зорих жуулчдын тоо эрс буурч улмаар тус улсын аялал жуулчлалын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байгаа аж.