Хөлд эвтэйхэн, хүйтний улиралд дулаахан гээд олон давуу талтай сөөхийг Америкийн Пенсильвани мужийн багш нар ад үзэх болжээ. Тэр ч байтугай нүд үзүүрлэгдсэн эл гутлыг өмсөхийг Поттстоун дүүргийн дунд сургуулийн сурагчдад хориглосон байна. Гэхдээ хэргийн учир гутланд биш, дэггүй сурагчдад байгаа гэнэ. Хичээлийн танхимд гар утас хэрэглэхийг хориглосон шийдвэрийг үл тоомсорлох сурагчид сөөхий гутлынхаа түрийд утсаа нуух болсон нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ.
Поттстоун дүүргийнхний гаргасан санаачилгыг Филадельфи хотын хэд хэдэн дүүргийн сургуулийн удирдлага дэмжиж өнөөдрөөс хэрэг жүүлж эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ та лаар дүүргийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Жон Армато “Сур гууль дээр гардаг олон арван асуудлын гол буруутан нь гар утас байдаг” хэмээн уг хачирхалтай шийдвэрийн талаар тайлбарласан бол Поттстоун дүүргийн иргэн Адрианна Бэйер “Цөөн хэдэн хүүхэд гут ландаа гар утсаа нууснаас болоод бусад 600 сурагч яагаад хохирох ёстой гэж. Би энэ дүрмийг эсэргүүцэж байгаа хэдий ч охиндоо дүрэм учир дагахаас өөр аргаг үй гэдгийг ойлгуулсан” гэжээ.
О.УНДАРМАА