Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар Монголын бүх ард түмний XIII их наадмыг энэ оны I-IV сард дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ.
Уг их наадмыг чөлөөт бөх, жүдо, шатар, бокс, гимнастик, буудлага, хөнгөн атлетик, таэквондо, кикбокс, самбо бөх, мотоцикль, олс таталт, волейбол, хөлбөмбөг, байт харваа, ширээний теннис, цана, тэшүүр, дугуй, хүндийг өргөлт, софт теннис, бүжгийн спорт, сагсан бөмбөг болон пара жүдо, суугаа волейбол, пара хөнгөн атлетик, хонхт бөмбөг гэсэн төрлөөр зохион байгуулах юм.
“Хүн-хөдөлгөөн-хөгжил” уриан дор зохион байгуулах спортын их наадмын салхийг хагалж, боксын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ сарын 30-наас ирэх сарын 5-нд болох уг тэмцээнд 22 байгууллагын 240 гаруй ширэн бээлийтэн өрсөлдөнө.
А.АМИНА