Дональд Трамп АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уольцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээллийг пүрэв гарагт батлав.
Тэрбээр Уолцыг НҮБ-д суугаа АНУ-ын бүрэн эрхт төлөөлгчөөр томилж, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүргийг хавсран гүйцэтгэхээр болсныг мэдэгдлээ.
Fox News суваг эх сурвалжаа дурдан мэдээлснээр Уольцын орлогч Алекс Вонг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад хэд хэдэн ажилтнуудыг ажлаас нь халсан байна.
Хэдэн долоо хоногийн өмнө Уольц Signal мессенжерээр Йемений хуситуудын эсрэг цохилт өгөх Америкийн нууц төлөвлөгөөг хэлэлцсэн дуулианы гол эзэн болсон юм. Уольц дээрх ажиллагааны талаар хэлэлцэж байсан мессенжерт “Atlantic” сэтгүүлийн ерөнхий редакторыг өөрөө нэмсэн аж.
Трамп тухайн үед өрсөлдөгчдөө шууд буулт хийхгүйн тулд Уольцыг дэмжиж байсан ч албаны хүмүүсийн үзэж байгаагаар Уольцын огцрох нь цаг хугацааны л асуудал болсон гэж CNN-ийн цахим хуудсанд бичжээ.
Ройтерс агентлаг Signal чаттай холбоотой дуулиан Уольцын огцрох цорын ганц шалтгаан биш гэж бичжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр Уольцын “шонхрын үзэл бодол” (харгис)Трампад таалагддаггүй байв.
Батлан хамгаалахын шинжээч Женнифер Каванаг “Responcible Statecraft” сэтгүүлд ярихдаа, " Трампын хамгийн ойрын зөвлөхүүдийн дунд Уольц болон Вонг нар Иран, Хятадтай холбоотой асуудал, тэр дундаа АНУ-ын Тайванийн талаарх бодлогод “шонхорын үзэл бодолтнууд” юм.
Энэ нь Ирантай дайн хийхээс зайлсхийхийж, өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад Тайванийг хамгаалах сонирхол багатай Трампын бодлоготой нэгдэхгүй байгаа нь илт байсан.
CNN бусад хэвлэлүүдийн нэгэн адил Трампын найз, Ойрхи Дорнод болон Украины дайны асуудлаарх хэлэлцээ хийх тусгай төлөөлөгч Стив Уиткоффыг дараагийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх гэж тооцож байгаа ч одоогоор шийдвэр гараагүй байна гэж бичжээ.