Жамму ба Кашмир мужид 26 хүний аминд хүрсэн террорист халдлагын улмаас Энэтхэгтэй хурцадмал байдал үүсээд буй пакистан улс Пакистан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хаалттай зөвлөлдөх хүсэлт гаргажээ . Энэ тухай ТАСС агентлагийн сурвалжлагчид Аюулгүйн зөвлөл дэх дипломат эх сурвалж мэдэгдэв.
"Пакистан улс Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг хийх хүсэлт гаргасан. Зөвлөлийн хурал энэ сарын 5-ны даваа гарагт хаалттай болох бөгөөд уулзалтын дараа Пакистанаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Асим Ифтихар Ахмад сэтгүүлчдэд мэдэгдэл хийнэ" гэж Байнгын төлөөлөгчийн газраас тодрууллаа.
Дөрөвдүгээр сарын 22-нд Пахалгам хотод террорист халдлага гарч, Энэтхэгийн 25 иргэн, Балбын нэг иргэн амь үрэгджээ. Халдлагад Пакистаны Тагнуулын албын (ISI) Лашкар-э-Тайба бүлэглэл холбоотой болох нотлох баримт олсон гэж Энэтхэг улс үзсэн.
Үүний дараа Энэтхэгийн эрх баригчид Исламабад дахь Элчин сайдын яамныхаа тоог хоёр дахин багасгаж, Пакистан руу урсдаг Инд мөрний Баглихар даланг хааж, Пакистаны иргэдэд виз олгохгүй байх шийдвэр гаргаснаа зарласан юм.