"5-р сарын 9-нд ОХУ-д айлчилсан болон айлчлахаар төлөвлөж буй бүх орны хувьд бидний байр суурь маш энгийн: ОХУ-ын нутаг дэвсгэрт болж буй үйл явдлын хариуцлагыг бид хүлээх боломжгүй. Оросууд таны аюулгүй байдлыг хангана" гэж тэрбээр хэлжээ.
Өмнө нь ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан гал зогсоохоо зарласан юм. Энэ сарын 7-ны шөнө дундаас 10-ны шөнө дунд хүртэл үргэлжилэх аж. Энэ хугацаанд байлдааны бүх ажиллагаа зогсох юм.
Зеленский гал зогсоох саналыг албан ёсоор няцаасан байна.