Сербийн ерөнхийлөгч Александр Вучич эрүүл мэндийн гэнэтийн асуудлын улмаас АНУ-д хийж буй ажлын айлчлалаа түр зогсооход хүрчээ. Энэ тухай Сербийн төрийн төв телевиз мэдээлэв
Тэрбээр бямба гарагт Белград хотын Цэргийн анагаах ухааны академи /VMA/-д хүргэгдэн ирсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Златибор Лончар болон тус эмнэлгийн ахлах эмч нар Динчич угтан авчээ.
Хэвлэлд бичиж буйгаар А.Вучичийн бие баасан гарагийн үдээс хойш АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Клаудиа Тенни, Иллинойс мужийн амбан захирагч асан Род Благоевич болон Серб-Америкийн бизнесийн хүрээнийхэнтэй уулзсаны дараахан гэнэт мууджээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр айлчлалын үеэр Сербийн Ерөнхийлөгчийн цусны даралт огцом нэмэгдэж, цээжээр нь хүчтэй хатгуулсан байна.
Өнөөдрийн байдлаар Вучичийн биеийн байдал тогтвортой байгаа ч одоогоор ажилдаа бүрэн эргэн орох боомжгүй гэж ерөнхийлөгчийг эмчилж буй эмч ярьжээ.
Даваа гарагт буюу өнөөдөр Словакийн удирдагчийн бие мөн гэнэт муудсан тухай мэдээлэл гарсан. Тэрбээр 2024 оны тавдугаар сард амь насанд нь халдлага үйлдэх оролдлогын үеэр авсан шархны үр дагавар хэмээн тайлбарлсан байна.
Москвад Ялалтын парадад оролцохын өмнөхөн хоёр улсын төрийн тэргүүн нарын эрүүл мэндийн гэнэтийн асуудал үүссэн явдалыг тус арга хэмжээнд оролцохгүй маш нарийн дипломат арга байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Өмнө нь Европын Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас ЕХ-ны орнуудын удирдагчид болон тус холбоонд элсэх нэр дэвшигчдийг Москвад айлчлахгүй байхыг хатуу зөвлөсөн, бөгөөд эс тэгвээс сөрөг үр дагавартай гэж сүрдүүлсэн.