Нидерландын Вагенинген хотод тус улсын Ерөнхий сайд Дик Шоф болон Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нарын зүг утаат бөмбөг шидсэн тухай Польшийн телевиз мэдээлэв.
Энэ хэрэг Нидерланд улсыг фашист Германы армиас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр болжээ. Үл мэдэгдэх этгээд Тускийг үг хэлж байх үеэр нь тайзан руу утаат бөмбөг шидсэнээс өтгөн улаан утаа гарч эхэлжээ. Аюулгүй албаныхан Польшийн Ерөнхий сайдыг хэргийн газраас тэр даруй авч явсан байна.
Хэрэг үйлдэгч хэн болох мөн түүнийг саатуулсан эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.