5-р сарын 7-ны шөнө Энэтхэгийн зэвсэгт хүчин “Синдур” ажиллагааг эхлүүлж, Пакистан дахь террористуудын дэд бүтцэд цохилт өгөв.
Кашмирын Пакистаны хяналтад байдаг хэсэг Музаффарабад хотын ойролцоо хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар Reuters агентлаг үйл явдлыг харсан гэрчүүдээс иш татан мэдээлэв.
Дараа нь Энэтхэгийн засгийн газар тус холбооны нутаг дэвсгэр болох Жамму ба Кашмирын Пакистаны хяналтад байдаг бүс нутагт есөн объектод цэргийнхэн цохилт өгсөн гэж мэдэгдэв. Ингэхдээ цохилтыг зөвхөн цэргийн объектуудад хийсэн бөгөөд харин Пакистан гал зогсоох гэрээг дахин зөрсөн гэж тодруулсан байна.
ANI агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн арми зэвсэгт хүчний гурван салбарын нарийн зэвсгийг ашиглан өөрийн нутаг дэвсгэрээс Пакистан дахь объектуудад цохилт өгчээ. Оносон есөн байны дөрөв нь Пакистанд, үлдсэн нь Пакистанд эзлэгдсэн Кашмирт байсан гэж мэдэгджээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Засгийн газрын Аюулгүй байдлын хороог хуралдуулсан байна.
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин Пакистантай хиллэдэг Ражастан мужийн Жайсалмер хотод ердийн сургуулилт хийж эхэлсэн тухай News18 мэдээлэв.
Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф хэлэхдээ, Энэтхэгийн цэргүүд энгийн иргэдийг онилсон гэжээ. Тэрээр тэнцвэргүй хариу цохилт өгнө гэж амлав.
Пакистан агаарын орон зайгаа 48 цагийн турш хааж, Энэтхэг дэх объектуудад хариу цохилт өгчээ. Энэтхэг иргэний дэд бүтцэд хохирол учруулж, энгийн хүмүүс дайрсан учир ийм шийдвэр гаргасан байна.
Пакистаны Гадаад хэргийн яам НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийн заалтыг үндэслэж, "түрэмгийллийн үйлдэлд өөрийн үзэмжээр хэзээ ч, хаана ч хариу өгөх эрхтэй" гэж онцолсон байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн үйл ажиллагаа нь арилжааны агаарын тээвэрт ноцтой аюул учруулж байна.
Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф Reuters агентлагт хэлэхдээ, Исламын бүгд найрамдах улсын зэвсэгт хүчин Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний таван онгоцыг сөнөөсөн байна.
Энэтхэгийн PTI агентлагийн мэдээлснээр, Пакистаны арми хяналтын шугамын дагуух тосгодыг миномётоор хүчтэй галлажээ
Пакистаны Пенжаб мужид онц байдал зарлаж, аюулгүй байдлын хүчин болон эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Нутгийн иргэд хоргодох байранд орогнож байна.
Хоёр эмэгтэй шархадсаны нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар цагдаа нар мэдээлэв
Пакистаны Зэвсэгт хүчний олон нийттэй харилцах албаны мэдээлснээр Энэтхэг улс хоёр сүм рүү халдаж, наад зах нь найман хүн амиа алдаж, 35 хүн шархадсан байна.
Энэтхэгийн телевизийн News18 сувгийн мэдээлснээр Энэтхэгийн зэвсэгт хүчний ажиллагааны үеэр дор хаяж 17 террорист устгаж, 60 хүн шархадсан байна.