Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос энэ хавар хүүхдийн дууны наадам зохион байгуулахаар төлөвлөж байна. “Сүүлийн үед хүүхдэд зориулсан хөгжмийн бүтээл төрөхгүй байгаа, багачууд социализмын үеийн хэдэн дуунаас өөр аялах дуугүй болсон. Тиймээс хүүхдэд зориулсан уран бүтээл туурвисан хүнийг урамшуулж, дэмжих хэрэгтэй байна.
“Хүүхдийн баяр” буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө уг наадмыг зохион байгуулах бөгөөд цаашид “Морин хуур”, “Алтан намар”-ын хэмжээний томоохон арга хэмжээ болгоно” гэж Хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Чулуун хэлсэн.
А.Амина