Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэсэн бүжгүүдийг багтаасан DVD-ийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид хэвл үүлжээ. “Бүжгийн бахархал” нэртэй уг DVD нь С.Сүхбаатарын 60 насны ойд зориулсан хамт олных нь бэлэг аж. Уг DVD-д түүний 30 гаруй жилийн хугацаанд бүтээсэн гоцлол, цөөхүүл, том бүрэлдэхүүнд зориулсан 12 бүжиг багтжээ.
Бүжиг дэглээчийн олон шилдэг бүтээлийг ҮДБЭЧ-ын хамт олон гадаад, дотоодын тайзнаа амилуулж, Монгол бүжгийн урлагийг дэлхий дахинаа сурталчилан таниулж ирсний зэрэгцээ С.Сүхбаатарын төрийн соёрхол хүртсэн бүтээлийг урын сандаа хадгалж, уламжлуулан түгээсээр байгаа билээ. С.Сүхбаатар энэхүү цомогт багтсан бүтээлүүдээрээ бие даасан тоглолт хийх гэнэ.
А.АМИНА