Америкийн Сан-Франциско хотын нисэх онгоцны буудал йогаар хичээллэгчдэд зориулсан өрөө гаргажээ. Онгоцонд нисэхээс айдаг, даралт нь ихэсч, дотор нь муухайрдаг үйлчлүүлэгчдэд ч йогийн багшийн удирдлага дор энэ өрөөнд хичээллэх боломжтой.
“Энэ бол онгоцны буудал дахь анхны йогийн өрөө. Зорчигчид аялалд гарахын өмнө айдсаа дарах, тайвшрахыг хүсвэл энэ өрөө нь нээлттэй. 12 цагийн нислэгийн өмнө 30 минут йогийн дасгал хийхэд бие бүрэн амардаг” хэмээн тус буудлын менежер Жон Мартин ярьжээ.
Түүнчлэн ирэх хавар буудлын гаднах талбайд Японы зэн буддизмын цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам чулуунуудыг байршуулах гэнэ.
Б.ГАНДИ