
Залуус компьютер болон видео тоглоомонд улайрахаараа бусад зүйлсийг анхаарахаа байдаг тухай явган яриа бий. Тэр ч бүү хэл “Дота тоглоомыг үзэн яддаг охидын клуб” нэртэй фэйсбүүк хуудас ч бий. Энэхүү хуудсанд найз залуугаа компьютер тоглоомонд “алдсан” охидын гомдол дүүрэн байдаг. Ямар сайндаа л “Намайг сонгох уу, тог лоомоо сонгох уу” гэсэн найз охиныхоо асуултанд “Одоохон, баатраа хараадхая” гэж хариулсан залуугийн үг хит болж байх вэ дээ. Яг энэ талаар Орост нэгэн судалгаа явуулжээ. Энэхүү су дал гааг Counter Strike тоглоомын аварга шалгаруулах тэмцээний үеэр явуулсан бөгөөд тэмцээний зохион байгуулагчид тоглогчдын анхаарлыг сарниулах зорилгоор сайхан бүсг үйчүүдийг нүцгэлүүлжээ. Тус бүр нь таван гишүүнтэй өрсөлдөгч хоёр баг эгц өөдөөсөө харан тоглосоор байлаа. Бүсгүйчүүд тайчиж, эцэст нь зөвхөн дотоожтойгоо үлдсэн боловч залуус тоож харалгүй тоглоомоо үргэлжлүүлсээр байв. Эдгээр залуус тоглоомонд улайрсан эр хүний анхаарлыг ямар ч сайхан бүсгүй өөртөө татаж чадахгүй гэдгийг нотолсон билээ. Ингээд нүцгэн бүсгүйг компьютер тоглоомтой өрсөлдүүлсэн судалгаа компьютер тоглоомын ялалтаар дууссан боловч эцэст нь охидод зориулсан нийтлэлийн сэдэв болсон билээ. “Чи хөөрхөн, сайхан байсан ч найз залуу чинь тоглоомонд толгойгоо мэдүүлэх байсан” гэдэг утгаар шүү дээ.