Тагтааны уралдаан Герман, Бельги, Голланд, Их Британи зэрэг оронд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Тийм ч учраас тагтааг уралдахад сургаж, үржүүлэгчдийн тоо олширч буй. Германы тагтааны шилдэг “уяач”-ийн нэг Петер Венстра PIPA сайтаар дамжуулан 245 тагтаа заржээ. Тэдгээрээс нэгэн тагтаа 300 мянган долларын үнэ хүрсэн нь дээд амжилт тогтоосон тухай АР мэдээллээ.
Европын олон тэмцээнд түрүүлсэн тэрхүү тагтааг Хятадын худалдааны усан онгоцны магнат Хю Жен Ю худалдан авчээ. “Хятадын баян бизнесмэнүүдийн дунд тагтаа уралдуулах спорт дэлгэрч буй нь эндээс харагдаж байна” хэмээн АРийн сайтад бичжээ.
Б.ИНДРА