Хөгжим бүжгийн коллежийг консерватори (Үндэсний хөгжмийн дээд сургууль) болгох санал хэдэн жилийн өмнөөс яригдаж, төр, засгийн тэргүүнүүд нааштай хариу өгсөн билээ. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэхэд голлох үүрэгтэй уг сургуулийг олон улсын стандартад нийцсэн хөгжмийн дээд сургууль болгоход хичээлийн байрны асуудал хамгийн тулгамдаж байсан аж.
Тэгвэл ХБКийн хичээлийн шинэ байрны барилгын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэж өгчээ. Уг сургуулийнхан ирэх долоо хоногт шинэ байрныхаа нээлтийг хийж, нүүж орохоор бэлдэж байна. 1937 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэйгээр бай гуулагдсан Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ой энэ онд тохиож буй.
75 жилийн туршлагатай Хөгжим бүжгийн коллеж дээд сургууль болох бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж буй аж.