.jpg)
Бид хуванцар сав, гялгар уут зэрэг хог хаягдлыг урлагтай тэр бүр холбож ойлгоод байдаггүй. Тэгвэл Африкийн зураач Богени Буделези хог хаягдал дундаас уран бү- тээлээ туурвих түүхий эд гар гаж авсан байна. Тэрбээр үйлд вэрлэлийн га рал тай олон янзын хуванцар, гялгар уут зэргийг ашиглан хөрөг зур даг. Богени Буделези тосон будаг худалдаж авах боломжгүй байхдаа хуванцар ашиглах тухай бодож олжээ. Энэ аргаа улам боловсруулж, хог хаягдлаар урлагийн бүтээл туурвидаг болсон байна. Тэрбээр “Хуванцар бол гайхалтай түүхий эд, би үүнийг бүтээлийнхээ нэг хэсэг болгож ашиглахаас гадна байгаль орчныг бохирдлоос хамгаалах үйлст хувь нэмэр оруулж байна гэж үздэг. Нэг зураг бүтээхдээ заримдаа 5000 ширхэг хаягдал ху ванцар ашигладаг” гэв. Богени хоёрдогч түү- хий эдийг хайлуулж, тэгш гадаргуу дээр хэвэнд оруулан цутгадаг. Зураач эл аргаа төгөлдөржүүлснээр тосон болон усан будгаар зурсан зургаа модон сийлбэр мэт харагдахуйц болгож чаддаг бай на. Одоо ӨАБНУ-ын Йохан несбург хотын Уран зургийн үзэсгэлэнд шинэ бүтээл үүдээ толилуулж байгаа юм. Мөн Колони, Берлин, Амстердам, Нью-Йорк болон Лондон хотод үзэсгэлэнгээ гаргасан тухай CCTV дамжуулав.