Хамгийн гунигтай бөгөөд сонссон хүнийг сэтгэл гутралд оруулдаг дууг нэрлэх санал асуулгыг англичууд явуулжээ. Санал асуулгад оролцсон бүх хүн АНУ-ын рок хамтлаг REM-ийн “Everybody Hurts”-ыг бүх цаг үеийн хамгийн их сэтгэлээр унагадаг дуугаар нэрлэсэн байна. Судалгаанд оролцсон 10 эрэгтэйн долоо нь энэ дууг сонсоод нулимс дуслуулсан гэсэн бол эмэгтэйчүүдийн 90 хувь нь уйлсан гэжээ. Дашрамд дуулгахад, бүх цаг үеийн хамгийн гунигтай дууг шалгаруулах санал асуулгад “Everybody Hurts” тэргүүлж, Элтон Жонны “Candle in the World” хоёрдугаарт, “Mike and the Mechanics” хамтлагийн “The living years” удаах байрт бичигдэж байсан талаар www.telegraph.co.uk-д мэдээлэв.