Автомашины хөгжил 100 жилийн өмнө хүн төрөлхтний мөрөөдөж ч чадахгүй байсан түвшинд хүрчээ. Энэ хөгжилд хүрэхэд их хувь нэмэр оруулсан, загвар болон технологийн хувьд тодорхой эргэлт хийсэн шилдэг машин тодруулах санал асуулгыг автомашин сонирхогчдын дунд явуулжээ. Уг санал асуулгын дүнд 1932 оны “Ford V8” бүх цаг үеийн хамгийн шилдэг машинаар шалгарсан аж.
“Ford V8” нь анхны хүчирхэг хөдөлгүүртэй автомашин байсан бөгөөд тухайн үед хүмүүсийн хүсэж байсан үзүүлэлтүүд түүнд байжээ. Жагсаалтын хоёрдугаарт 1959 оны “Austin Mini” бичигдсэн байна. Уг машины хөдөлгүүрийг хөнд лөн байрлуулж урдаа хөтлөгчтэйгээ хийсэн нь 50 жилийн дараа ч хоцрогдоогүй юм.
Гуравдугаар байрт орсон 1955 оны “Chevrolet”-ийг автомашины загварт томоохон эргэлт хийсэн гэж үздэг.