
АНУ-ын Нууц албаны ажилтнууд НҮБ-ын Нью-Йорк дахь Ерөнхий ассамблейн байрны ойролцоогоос сонсох, тандах электрон төхөөрөмжүүдийг илрүүлжээ. Энэ тухай New York Times сонин мэдээлэв.
Тус хэвлэлд бичснээр НҮБ-ын төв байрнаас 55 км зайтай газраас 100 мянга гаруй сим карт, 300 гаруй серверийг хураан авчээ. Эдгээр төхөөрөмжүүд нь үүрэн холбооны сүлжээг саатуулж, тандалт явуулахад ашигласан байна
Fox News-ийн мэдээлж буйгаар Нью-Йоркийн гурван тойрогт "цахилгаан холбооны аюулыг" арилгажээ.
Таамагалаж буй нэг хувилбараар бол эдгээр цахим төхөөрөмжүүд нь гадаадын тагнуулын агентлагт харьяалагддаг байж магадгүй бол өөр нэг онолоор гэмт хэргийн бүлэглэл ашигласан байх магадлалтай.
Сэжигтнүүдийг эхнээс нь SIM карт болон серверээс олдсон мэдээллээр илрүүлсэн гэж NYT мэдээлэв.
"Тэдний төлөвлөгөө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үйл ажиллагааг тасалдуулах, дэлхийн удирдагчдын Нью-Йорк хот болон ойр орчмын бүс нутагт хийх албан ёсны айлчлалын үеэр засгийн газар болон онцгой байдлын харилцаа холбоог тасалдуулах зорилготой байсан эсэхийг бид үргэлжлүүлэн шалгах болно" гэж тус хэвлэлд Нью-Йорк дахь USSS төлөөлөгчийн газрын ахлах агент Мэтт Маккул хэлэв.
Түүний хэлснээр, Нууц алба хууль бусаар суурилуулсан тоног төхөөрөмжийн байршлыг АНУ-ын засгийн газрын гурван өндөр албан тушаалтныг нэргүй утсаар заналхийлсэн хэргийг мөрдөн шалгах ажлын явцад олж мэджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган 2025 оны есдүгээр сарын 9-нд Нью-Йорк хотноо нээлтээ хийж, 2026 оны есдүгээр сарын 8-нд өндөрлөнө.