
ЕХ-ны орнуудад цагаачдын тоо байнга нэмэгдэж байна. Ялангуяа цагаачлалын урсгал эхэлснээс хойш тэдгээр хүмүүсийн нэлээд хувийг мусульманчууд эзэлдэг.
Вашигтон дахь Pew судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Европын холбоон орнуудад мусульманчуудын эзлэх хувь ойролцоогоор 5% (25.8 сая) болжээ. Энэ тоо цаашид ч өсөх болно.
Өнөөдөр ЕХ-ны орнуудад дүрвэгсэд ирэхээ больсон ч 2050 он гэхэд тус холбооны орнуудын мусульманчуудын эзлэх хувь 7.4% болж өсөх аж. Энэ нь уугуул европчуудын гэр бүл дэх төрөлт мусульман гэр бүлүүдийнхээс хамаагүй бага байгаатай холбоотой юм.
Цаашилбал, мусульман гаралтай хүмүүс ЕХ-ны орнуудад дүрвэгсэд төдийгүй албан ёсны ажил болон бусад шалтгаанаар ирж болно. Хэрэв ийм хүмүүсийн эзлэх хувь нэмэгдэж, дүрвэгсдийн тоо буурвал лалын шашинтнууд Европын хүн амын 11.2 хувийг эзлэх юм байна.
Гурав дахь хувилбарт шилжилт хөдөлгөөний хурд болон орогнол хүсэгчдийн тоо цаашид нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Энэ тохиолдолд 2050 он гэхэд Европ дахь лалын шашинт хүн ам 14 хувьд хүрэх гэнэ.
Одоогоор Герман улс ЕХ-ны хамгийн олон мусульман шашинтай оршин суугчидтай орны нэг. 2024 онд тус улсын иргэншил авсан хүний тоо 292,000 хүрч өмнөх оныхоос 46 хувиар өссөн байна. Эдгээр шинэ иргэдийн дөрөвний нэгээс илүү хувь нь Сириас ирсэн байна. Тус улсын статистикийн албаны мэдээлснээр 2015 онд Германы лалын шашинтнууд 4,4-4,7 сая буюу тус улсын нийт хүн амын 5,5 орчим хувийг эзэлж байсан бол энэ тоо одоо хэд дахин өссөн ажээ.