
Хятадын гэмт бүлэглэлүүд амеркчуудад хуудал мэссэж явуулах замаар 1 тэрбум ам.долларыг луйвардсан гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам үзэж байгаа тухай “Wall Street Journal” мэдээлэв
“Хятадаас үйл ажиллагаа явуулж буй гэмт хэргийн байгууллагууд төлбөртэй зам, шуудангийн талаар худал мессеж илгээх аргаар сүүлийн гурван жилийн хугацаанд нэг тэрбум гаруй долларын ашиг олжээ" гэж Дотоодын аюулгүй байдлын яамны мэдэгджээ.
Сонины мэдээлснээр луйварчид эдгээр хуурамч мессежийг ашиглан америкчуудын зээлийн картын мэдээллийг авч, улмаар тэдний мөнгөөр iPhone утас, бэлгийн карт, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авдаг байна.