Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба тэргүүтэй Засгийн газар огцорсон тухай Kiodo агентлаг мэдээллээ.
Аравдугаар сарын 4-нд Санаке Такайчи Японы эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) шинэ тэргүүнээр сонгогдож улмаар Ерөнхий сайдаар сонгогдохоор болсон юм.
Гэвч тус намын эвслийн түнш “Комэйто” нам эвслээс гарч байгаагаа зарласнаар нөхцөл байдал өөрчлөгджээ. Сөрөг хүчний намууд нэгдэн өөр нэгнийг нэр дэвшүүлэх оролдлого хийсэн ч дотоод, гадаад бодлогын янз бүрийн чухал ач холбогдолтой асуудалд тэс өөр байр суурьтай байснаас гадна Такайчи асуудлыг шуурхайлан Японы Шинэчлэлийн Намтай (Ниппон Ишин но Кай) хэлэлцэж сөрөг хүчнийг хагалан бутаргаснаар Ерөнхий сайдад төлөөллийн хүнтэй болох тэдний төлөвлөгөөг нураажээ.
Даваа гарагт ЛАН болон Японы Шинэчлэлийн нам эвсэж байгаагаа зарласнаар Такайчигийн ерөнхий сайд болох магадлалыг нэмэгдүүлжээ.
Ерөнхий сайдын сонгууль өнөөдөр орой болно.