
Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзах үеээрээ ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтын ойролцоо товыг тодорхойлсон байна.
Унгарт болох ОХУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын талаарх асуултад тэрбээр "Уулзалт ойролцоогоор хоёр долоо хоногийн дотор болж магадгүй" гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар уулзалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлнэ гэж Песков нэмж хэлэв.
"Одоогоор ерөнхийлөгч нар ийм уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ эхний ээлжинд энэ асуудлыг Гадаад хэргийн сайд Лавров, Төрийн нарийн бичгийн дарга Рубио нар ярилцана. Тэд эхлээд утсаар ярьж, уулзаж, хэлэлцэх бүх сэдэв, бүх асуудлыг хэлэлцэнэ” гэж Песков хариулав.