
Калифорнид АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын 250 жилийн ойн баяраар их буу буудсан нь Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн аминд хүрэх шахжээ.
155 мм-ийн нэг сум агаарт дэлбэрч хэлтэрхийнүүд нь хурдны замаар явж байсан Венсийн цувааг оножээ.
The New York Times сонинд бичсэнээр, хэлтэрхийнүүд дэд ерөнхийлөгчийн өмнө нь явж байсан эргүүлийн машин болон мотоциклийг оносон байна. Шащрхадсан, амь насаа алдсан хүн байхгүй.
Тус хурдны зам нь Лос Анжелес, Сан Диего хотыг холбодог бөгөөд өдөрт ойролцоогоор 80,000 тээврийн хэрэгсэл зорчдог юм байна.
Буудлага тус замаас нэг км зайтай газар болж байсан байна.
Цэргийнхэн жаран сумаар галлахаар төлөвлөж байсан ч буудлагаа шууд зогсоожээ.
Тэнгисийн явган цэргийн корпус дотооддоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.