Тэшүүрийн тамирчдаас ОУХМ Э.Мөнх-Эрдэнэ “World tour” өвлийн олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцохоор Польшийн Гданск хотод бэлтгэлээ эхлүүлсэн. Тэрбээр тус тэмцээнд дэлхийн шилдэг 53 тамирчинтай хурд сорих “Mongolian saigas short track” багийнхаа уралдааны өмсгөл дээр овог, нэрээ бичүүллээ. Түүнтэй хамт улсаа төлөөлж өрсөлдөх М.Борхүү хэдхэн хоногийн өмнө Казахстаны Астана хотод зохион байгуулсан залуучуудын “Дэлхийн цом”ын хоёр дахь цувралд оролцохдоо хамгийн ойрын зай болох 500 метрт (2) уралдаж 25 дугаар байр эзэлж, хэсэгтээ хоёрт орсон. Тэгвэл ахмад тамирчид Австри улсын Инсбрук хотод ирэх жилийн нэгдүгээр сарын 24- 25-нд болох мастеруудын “MSG 2026” ДАШТ-ий гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн уралдаанд оролцох нь. Түүнчлэн эл уралдааны дараа ХБНГУ-ын Инцелль хотыг зорьж, хоёрдугаар сарын 1, Польшийн Белосток хотод гуравдугаар сарын 27-29 болох ДАШТ-д уралдана.